77307730-5101   Даваа- Баасан: 9:00 - 18:00    sirparo@num.edu.mn
  • facebook
logo
  • Эхлэл
  • 25 ЖИЛИЙН ОЙ
  • Бидний тухай
    • Захирлын мэндчилгээ
    • Багш, профессорууд
    • Сургуулийн танилцуулга
    • Хүндэт докторууд
    • ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭС
    • Сургуулийн бүтэц
    • Захиргааны зөвлөлийн хурал
    • Төлөвлөгөө 2018
    • Close
  • Сургалт
    • 12299548_890866197662175_1956477909_oБакалаврын сургалт
    • 12299788_890866217662173_698436454_oМагистрын сургалт
    • _MG_8902Докторын сургалт
    • training.RedCalendarХичээлийн жилийн хуанли
    • shutterstock_157163267_legal_angelablogЖурам
    • Close
  • СУДАЛГАА, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Эрдэм шинжилгээний сэтгүүл
    • Бодлогын мэдээ сэтгүүл
    • SIRPA NEWS: Оюутны сэтгүүл
    • NUM Leadership Conference
    • Close
  • Гадаад харилцаа
  • Номын сан
  • Шилэн данс
  • Мэдээлэл

Үйл явдал

  • Шинэ оны мэнд хүргэе!
  • SIRPA Forum 2020 эрдэм шинжилгээний хурал болно
  • Тайваний Үндэсний Чи Нань Их сургуультай хамтарсан магистрын хос хөтөлбөрт элсэлт авч байна
  • 2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улиралд төгсөгчдийн анхааралд
  • ДАДЛАГЫН ТАЙЛАНГ ИРҮҮЛЭХ ТУХАЙ
  • МУИС-ийн оюутны дотуур байранд амьдардаг хөдөө орон нутаг руу буцсан оюутнуудын анхааралд
  • Зарлал
  • МУИС-ийн Захиргааны зөвлөлийн хурал болж сургалтын үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөөнд өөрчлөлт орууллаа
Нийтэлсэн Алтан-Өлзий 2020-08-11

Тайваний Үндэсний Чи Нань Их сургуультай хамтарсан магистрын хос хөтөлбөрт элсэлт авч байна

Олон улсын харилцаа, Бизнесийн удирдлагын Тайваний Үндэсний Чи Нань Их сургуультай хамтарсан магистрын хос зэрэг олгох хөтөлбөр 2020-2021 хичээлийн жилд шинээр элсэлт авч байна.

Энэхүү хөтөлбөрт  МУИС-ийн Магистр, докторын  элсэлтийн журмын дагуу http://burtgel.num.edu.mn/ хаягаар орж   2020 оны 9 дүгээр сарын 10 хүртэл бүртгүүлнэ үү.

Тухайн хөтөлбөрийн талаарх товч танилцуулга

Хөтөлбөрийн нэр:

Олон улсын харилцаа, Бизнесийн удирдлагын Тайваний Үндэсний Чи Нань Их сургуультай хамтарсан магистрын хос зэрэг олгох хөтөлбөр.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талууд:

МУИС, ОУХНУС-ийн Олон улсын харилцааны тэнхим болон Тайваний Үндэсний Чи Нань Их Сургуулийн Банк санхүүгийн тэнхим, Олон улсын бизнесийн тэнхим.

Хөтөлбөрийн зорилго:

Олон улсын харилцаа, эдийн засгийн олон хэрэглээг хослуулсан цаг үеийн боловсролыг оюутанд олгосноор олон улсын ажлын байранд өрсөлдөх чадвартай ажиллах хүчийг бий болгох зорилготой.

Хөтөлбөрийн давуу тал:  

  1. Олон улсын харилцаа, эдийн засгийн олон хэрэглээг хослуулсан цаг үеийн боловсролыг олж авна.
  2. Олон улсын харилцаа, бизнесийн удирдлагын магистрын хос дипломтой төгсөнө.
  3. Эхний жилдээ Монголд суралцана, хоёрдох жилдээ Тайваньд суралцана (Англи хэл дээр).
  4. Тайвань болон Монгол удирдагчтайгаар олон улсын түвшний магистрын судалгааны ажил (Англи хэл дээр) бичиж сурна.
  5. Тайваньд тэтгэлэгтэй сурна (1 жилийн хугацаанд сар бүр ~130 ам.доллар).
  6. Суралцах хугацаан дахь бүх багц цагийн төлбөрөө ОУХНУС-д тус сургуулийн үнэлгээгээр хийнэ.

Хөтөлбөрийн шаардлага:

  1. Бакалаврын голч оноо 3.2 буюу түүнээс дээш байна.
  2. Англи хэлний мэргэжлийн шалгалтын оноотой байна (TOEIC 650/TOEFL 520).
  3. Олон улсын харилцаа эсвэл эдийн засгийн мэргэжилтэй бол сайн.

ОУХНУС-ийн Олон улсын харилцааны тэнхим

Бидний тухай

  • facebook

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 1 , МУИС-ийн хичээлийн V байр

77307730-5101                  sirparo@num.edu.mn

976-11354610                  Даваа- Баасан: 9:00 - 18:00

Дээшлэх