ОУХНУС болон Тайваний Үндэсний Чи Нань Их Сургууль нь “1+1 хамтарсан Магистрын хөтөлбөр” болон “Оюутан солилцооны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх гэрээ байгуулав
2020.06.29
ОУХНУС нь ТҮЧНИС-тай багш солилцоо, эрдэм шинжилгээ, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллаж байгаа билээ.
Талууд нь хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхээр төлөвлөсний дагуу “1+1 хамтарсан магистрын хөтөлбөр” болон “Оюутан солилцооны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх гэрээнд 2020 оны 06-р сарын 29-ний өдөр болсон онлайн уулзалтаар гарын үсэг зурав.
Тус онлайн уулзалтанд,
Монголын талаас МУИС-ийн сургалт хариуцсан дэд захирал, проф. Д.Бадмаанямбуу, Ахисан түвшний сургуулийн захирал, проф. Н.Баатарбилэг, Хамтын ажиллагааны хэлтсийн захирал Ш.Мэндбаяр, ахлах мэргэжилтэн Б.Энхжаргал, ОУХНУС-ийн захирал, проф. С.Баттулга, ОУХТ-ийн эрхлэгч, дэд проф. Ж.Баттогтох, НУТ-ийн эрхлэгч, ахлах багш Г.Баасанжав, дэд проф. Ж.Баттөр, ахлах багш Г.Баасанхүү, С.Оюунсүрэн, Д.Оюунсүрэн, Б.Мөнх-Өлзий нар,
Тайваний талаас, ТҮЧНИС-ийн Удирдлагын сургуулийн захирал, проф.Чиень-Лиан Чэнь, Банк санхүүгийн тэнхимийн эрхлэгч, проф. Чон-Чуо Чан, дэд профессор Чин-И Чэнь, Мэдээллийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, проф. Чиа-Лиан Хун, Аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч, проф. Ю-Дэ Дай, Хөгжиж буй салбарыг хөгжүүлэх стратеги, хөгжлийн ахисан хөтөлбөрийн эрхлэгч, проф. Инь Пэн Иэн нар тус тус оролцов.
“1+1 хамтарсан магистрын хөтөлбөр”-т хамрагдсанаар оюутан нь нэг жил Тайваньд тэтгэлэгтэйгээр суралцаж, олон улсын харилцаа болон олон улсын эдийн засгийн мэргэжлийн хос дипломтой төгсөх боломжтой болох юм.
Тус хөтөлбөрүүд нь ирэх хичээлийн жилээс хэрэгжиж эхэлнэ.

Олон улсын харилцааны тэнхим