ДАДЛАГЫН ТАЙЛАНГ ИРҮҮЛЭХ ТУХАЙ
Нэг. Зорилго
Оюутны тэнхимд эзэмшсэн онолын мэдлэгийг практик дадлаар баяжуулан, чадварыг дээшлүүлэх, үр дүнг тооцож, үнэлгээ өгөх
Хоёр. Хамрах хүрээ
- Олон улсын харилцааны бакалаврын түвшний оюутан
- Sisi системд Үйлдвэрлэлийн дадлага INTE401-г сонгосон оюутан
Гурав. Хугацаа
2020 оны 5 дугаар сарын 13-ны 10:00 цаг хүртэл mergen@num.edu.mn хаягт PDF файлаар хүлээн авна
Дөрөв. Тавигдах шаардлага
- Оюутан дадлагын хугацаанд хийсэн ажлын тайлан, төлөвлөгөө холбогдох нотлох баримтыг бэлтгэн ирүүлнэ. /Дадлага хийсэн газрын тодорхойлолт заавал шаардлагатай/
- Дадлагын тайланд бэлтгэл үе шат, төлөвлөх үе шат, гүйцэтгэх үе шат, дуусгавар үе шат, үр дүн багтсан байх ёстой. /Хуудасны тоо хамаарахгүй /
Тав. Үнэлгээ
Дадлагын тайлангийн үнэлгээг тэнхимийн багш нар дүгнэж, сиси системд үнэлгээг оруулна.
ОУХНУС-Олон улсын харилцааны тэнхим
Холбоо барих: 77307730-5104