77307730-5101   Даваа- Баасан: 9:00 - 18:00    sirparo@num.edu.mn
  • facebook
logo
  • Эхлэл
  • 25 ЖИЛИЙН ОЙ
  • Бидний тухай
    • Захирлын мэндчилгээ
    • Багш, профессорууд
    • Сургуулийн танилцуулга
    • Хүндэт докторууд
    • ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭС
    • Сургуулийн бүтэц
    • Захиргааны зөвлөлийн хурал
    • Төлөвлөгөө 2018
    • Close
  • Сургалт
    • 12299548_890866197662175_1956477909_oБакалаврын сургалт
    • 12299788_890866217662173_698436454_oМагистрын сургалт
    • _MG_8902Докторын сургалт
    • training.RedCalendarХичээлийн жилийн хуанли
    • shutterstock_157163267_legal_angelablogЖурам
    • Close
  • СУДАЛГАА, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Эрдэм шинжилгээний сэтгүүл
    • Бодлогын мэдээ сэтгүүл
    • SIRPA NEWS: Оюутны сэтгүүл
    • NUM Leadership Conference
    • Close
  • Гадаад харилцаа
  • Номын сан
  • Шилэн данс
  • Мэдээлэл

Үйл явдал

  • Шинэ оны мэнд хүргэе!
  • SIRPA Forum 2020 эрдэм шинжилгээний хурал болно
  • Тайваний Үндэсний Чи Нань Их сургуультай хамтарсан магистрын хос хөтөлбөрт элсэлт авч байна
  • 2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улиралд төгсөгчдийн анхааралд
  • ДАДЛАГЫН ТАЙЛАНГ ИРҮҮЛЭХ ТУХАЙ
  • МУИС-ийн оюутны дотуур байранд амьдардаг хөдөө орон нутаг руу буцсан оюутнуудын анхааралд
  • Зарлал
  • МУИС-ийн Захиргааны зөвлөлийн хурал болж сургалтын үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөөнд өөрчлөлт орууллаа
Нийтэлсэн Алтан-Өлзий 2020-01-30

2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Монгол Улс коронавирусын халдварт өвчний өндөр эрсдэлтэй орны тоонд орж байгаа тул өмчийн хэлбэр харгалзахгүй бүх их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 27-оос 3 дугаар сарын 2-ны Даваа гараг хүртэл зогсоох шийдвэр гаргасан. МУИС-ийн зүгээс уг шийдвэртэй холбогдуулан /2020.01.27/ МУИС-ийн захирлуудын шуурхай, Захиргааны зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан хийж хичээл, сургалтын үйл ажиллагаатай холбоотой дараах шийдвэрүүдийг гаргалаа.

  • Хичээл сонголт, баталгаажуулалт 2020 оны 2 дугаар 9-ний 17:30 цаг хүртэл зохион байгуулагдана.
  • Сургалтыг СиСи мэдээллийн системээр 2020.02.03-2020.03.02-ны хооронд зайн сургалтын хэлбэрээр зохион байгуулна.
  • Суралцагч хичээлийн лекц, семинарын материалыг СиСи мэдээллийн системээр дамжуулан авна.
  • Суралцагчийн ирц, идэвхийн үнэлгээг СиСи мэдээллийн системд хандсан хандалт болон багшийн өгсөн даалгаврын гүйцэтгэлээр тооцно.
  • Дүнгийн гомдол, маргааныг 2020.03.02-2020.04.01 хүртэл хугацаанд зохион байгуулж шийдвэрлэнэ.
  • Шаардлагатай тохиолдолд дүнгийн тодорхойлолтыг цахимаар хүлээн авч цахимаар олгоно. /elseltburtgel@num.edu.mn майл хаягаар өөрийн бүрэлдэхүүн сургууль, оюутны ID дугаар, овог, нэр зэрэг мэдээллээ илгээнэ./
  • Боловсролын зээлийн сангийн “ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ”, “БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ”-аар суралцаж байгаа, суралцах хүсэлтэй оюутнууд холбогдох мэргэжилтний утсанд холбогдож материалаа цахим хэлбэрээр өгнө.
  • Дотуур байранд оршин сууж байгаа оюутнуудыг 2020.01.29-2020.03.01-нийг хүртэл дотуур байрнаас түр хугацаагаар чөлөөлөх болсон.

Мөн оюутны төлбөр болон хичээл сонголттой холбоотой асуудлыг цахимаар болон утсаар хүлээн авах болсныг мэдэгдье.
Сургууль дээр биеэр ирэх шаардлагагүй.

Сургалтын төлбөртэй холбоотой асуудлаар хандах утас: 75754400 (5112), 8088-0496.

Мэйл хаяг: tsagaan65@yahoo.com

2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улиралд чөлөөнөөс үргэлжлүүлэн суралцах хүсэлтийг /суралцагчийн төлөв өөрчлөх/ утсаар болон цахим хэлбэрээр авах болсон тул дараах утас, хаягаар ажлын цагаар холбогдоно уу.

ОУХНУС: 77307730 – 1348; narangarav.j@num.edu.mn

Сургууль дээр оюутан хүлээн авахгүй.

Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль

Бидний тухай

  • facebook

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 1 , МУИС-ийн хичээлийн V байр

77307730-5101                  sirparo@num.edu.mn

976-11354610                  Даваа- Баасан: 9:00 - 18:00

Дээшлэх