77307730-5101   Даваа- Баасан: 9:00 - 18:00    sirparo@num.edu.mn
  • facebook
logo
  • Эхлэл
  • 25 ЖИЛИЙН ОЙ
  • Бидний тухай
    • Захирлын мэндчилгээ
    • Багш, профессорууд
    • Сургуулийн танилцуулга
    • Хүндэт докторууд
    • ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭС
    • Сургуулийн бүтэц
    • Захиргааны зөвлөлийн хурал
    • Төлөвлөгөө 2018
    • Close
  • Сургалт
    • 12299548_890866197662175_1956477909_oБакалаврын сургалт
    • 12299788_890866217662173_698436454_oМагистрын сургалт
    • _MG_8902Докторын сургалт
    • training.RedCalendarХичээлийн жилийн хуанли
    • shutterstock_157163267_legal_angelablogЖурам
    • Close
  • СУДАЛГАА, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Эрдэм шинжилгээний сэтгүүл
    • Бодлогын мэдээ сэтгүүл
    • SIRPA NEWS: Оюутны сэтгүүл
    • NUM Leadership Conference
    • Close
  • Гадаад харилцаа
  • Номын сан
  • Шилэн данс
  • Мэдээлэл

Үйл явдал

  • Шинэ оны мэнд хүргэе!
  • SIRPA Forum 2020 эрдэм шинжилгээний хурал болно
  • Тайваний Үндэсний Чи Нань Их сургуультай хамтарсан магистрын хос хөтөлбөрт элсэлт авч байна
  • 2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улиралд төгсөгчдийн анхааралд
  • ДАДЛАГЫН ТАЙЛАНГ ИРҮҮЛЭХ ТУХАЙ
  • МУИС-ийн оюутны дотуур байранд амьдардаг хөдөө орон нутаг руу буцсан оюутнуудын анхааралд
  • Зарлал
  • МУИС-ийн Захиргааны зөвлөлийн хурал болж сургалтын үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөөнд өөрчлөлт орууллаа
Нийтэлсэн Алтан-Өлзий 2016-04-27

Нийгэм, Монголын түүх

Өөрчлөн байгуулалт Төв Азийн орнуудын нийгмийн амьдралд нөлөөлсөн нь: Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал. Улаанбаатар 2012.08.24-25 /Хян. Ж. Болдбаатар., Ирина Морозова. – УБ.: University press, 2013.–305 х.

    2012оны 8-р сарын 24-25 нд Улаанбаатар хотноо “Өөрчлөн байгуулалт Төв Азийн орнуудын нийгмийн амьдралд нөлөөлсөн нь” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан байна. Хуралд Төв Азийн орнуудын болон Монголын “Перостройка”-гийн асуудлуудын түүх, онол-практикийн үүднээс шинжилсэн олон илтгэлүүд тавигдажээ. Ялангуяа МУ-ын анхны ерөнхийлөгч П. Очирбат, Д. Лүндээжанцан болоод монголын талаас орсон хүмүүсийн ихэнх нь Монгол дахь өөрчлөн байгуулалтын үйл хэрэгт тодорхой оролцож хувь нэмрээ оруулсан хүмүүс байсан нь хуралд их ач холбогдолыг өгчээ. Энэ илтгэл, өгүүллүүдээс уншигч та ЗХУ-д анх өрнөсөн “Перестройка” /өөрчлөн байгуулалт/,”Гласность”/ил тод байдал/-ыг Төв Азийн орнуудад /Казахстан, Киргиз/ зэрэг болон Монголд хэрхэн хүлээж авч, яаж хэрэгжүүлж, ямар үр дүнд хүрснийг өгүүлэх болно.

60./1/

Ө-86                                                                                                             /ОУХНУС-3ш/

Чингис хаан ба даяарчлал: Олон улсын эрдэм шинжилгээний хурал: 2012 оны 11-р сарын 14-15: Илтгэлийн эмхэтгэл /Эрх. Ц. Цэрэндорж., Н. Хишигт. – УБ.: Бемби сан, 2014. – 566 х.

Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн түүхт ойн арга хэмжээний хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн ивээл дор “Чингис хаан ба даяарчлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2012оны 11-р сарын 14-15 ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан тухайг энэхүү эмхэтгэлд нийтэлжээ.Тус олон улсын эш-ний хурлыг МУЗГ, ШУА хариуцан, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, ГХЯ зохион байгуулагч гол байгууллага болж оролцов. Хуралд Чингис хааны Монголын болон дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, Монголын эзэнт гүрэн болон түүний бүрэлдхүүн улсуудын түүх, Чингис хааны хойч үедээ үлдээсэн өв, уламжлалын тухай асуудлаар гадаад, дотоодын энэ чиглэлээр нарийн мэргэшсэн эрдэмтэн мэргэд цугларан, шинэ судалгаа мэдээллийг харилцан солилцсоноор Чингис судлал, Монголын эзэнт гүрний түүхийн судалгааг улам баяжуулж, суртачилахад чухал ач холбогдол өгчээ.

63

Ч-63                                                                                                             /ОУХНУС-3ш/

Тувагийн түүхэнд холбогдох архивын баримтын эмхэтгэл: Боть-2/1911-1921/. – УБ-Кызыл.: 2011.

    МУ-ын ШУА-ын Түүхийн хүрээлэн, ОХУ-ын Тува улсын Хүмүүнлэгийн судалгааны хүрээлэн хооронд 2010 оны 5-р сарын 28 нд байгуулсан гэрээгээр хоёр орны архивт буй Туваагийн түүхэнд холбогдох архивын баримтыг цувралаар, баримтыг  эхээр татаж Монгол, Орос, Тува 3 хэлээр нийтлүүлсэн байна. Уг бүтээл нь анх удаа эхээрээ орж байгаа нь онцлог юм. Энэхүү дэд ботид Тувагийн түүхэнд холбогдолтой үндсэн баримтуудыг голчилон оруулсан бөгөөд ихэнх хэсэг нь Монголын архивт хадгалагдаж буй баримтуудыг оруулжээ. 1921-1944 оны түүхэнд холбогдох 3-р ботид БН Тува улсын Улсын архив, Намын архив болон Монгол улсын Гадаад явдлын яам, Үндэсний төв архиваас илрүүлж, Монгол , Тува, Оросын харилцаанд шууд холбогдох, голлох баримтыг нэгтгэжээ. 4-р боть 1944-1991оны үеийн найрсаг хамтын ажиллагааны түүхэнд холбогдох зарим баримтыг нийтлүүлжээ. Тухайлбал: 1944 онд БН Тагна Тува улс нь ЗХУ-д Автономит мужийн эрхтэйгээр нэгдэн орсон ч БНМАУ—тай уламжлалт ах дүүгийн харилцаагаа үргэлжлүүлсээр өнөөг хүрсэн нь энэ ботид тодорхой харагдана. ХХ зууны эхний Тувагийн түүхтэй холбоотой эдгээр баримтууд нь Тува-Монгол, Тува-Орос, Тува-Хятадын харилцааны түүхэнд ихээхэн чухал мэдээг өгөх болно.

63.2/2Орос.Тув

Т-63                                       Боть-2/1911-1921/. – 469 х.                        /ОУХНУС-3ш/

                                              Боть-3/1921-1944/. – 418 х.

                                              Боть-4/1944-1991/. – 166 х.

Батбаяр Ц. Монгол ба Япон ХХ зуунд /Хян. С. Чулуун. – УБ.: Бемби сан, 2012. – 219 х.

    Богд хаант Монгол улс Японтой харилцан гуравдахь хөршөө болгох гэсэн хүсэл эрмэлзэл,бодит алхамууд, Япон Азийн эх газрын бодлогынхоо хүрээнд БНМАУ-ыг сонирхох болсон, 1930-аад онд БНМАУ, Манжгогийн хооронд болсон шууд яриа хэлэлцээ, Халх голын дайныг тойрсон цэрэг-дипломатийн зөрчил, Зөвлөлт Японы хооронд 1941 онд байгуулсан төвийг сахих гэрээнд БНМАУ-ын статусыг хэрхэн хөндсөн, БНМАУ 1945 онд Японд дайн зарласан зэрэг ХХ зууны эхэн хагас түүхийн ээдрээтэй олон асуудлын учир шалтгаан, дэлхийн II дайны дараа Монгол ба Япон хэрхэн бие биеэ ойлгон 1972 онд албан ёсоор дипломат харилцаа тогтоох дайны ямар бэрхшээл сорилтыг хоёр талаас туулсан, дипломат харилцаа тогтсоны дараа ч харилцаа хязгаарлагдмалбайсныг, 1990 оноос Монголд эхэлсэн ардчилсан өөрчлөлтийн үр дүнд хоёр орны харилцаанд зарчмын цоо шинэ үе эхэлж, сүүлийн 30 жилд харилцаа сайжирч ирсэн түүхэн сонирхолтой баримтыг энэхүү номноос уншаарай.

63.3

Б-33               /ОУХНУС-5ш/

Баянжаргал Ч., Пунсалдулам Б., Туяа С. Монгол, Болгарын харилцаа /Ред. Ч. Дашдаваа. – УБ.: Адмон, 2009. – 200 х.

    Хамтын энэхүү бүтээл нь Монгол, Болгарын улс төр, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны түүхэн замналыг тодруулахад оршино. Монгол, Болгар улсын хооронд дипломат харилцаа тогтсон болон эдийн засаг, соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны эхлэл, хоёр орны ЭЗХТЗ-дэх хамтын ажиллагаа, МУ-ын хөгжилд болгарын мэргэжилтнүүдийн оруулсан хувь нэмэр, найрсаг харилцаа, нөхөрлөл, ардчилал зах зээлийн нөхцөл дэх хоёр орны харилцааны тухай асуудлууд, харилцаанд холбогдох баримт бичгүүд, дурсамжийг хавсарган оруулжээ.

63.3/1/

Б-38                                       /ОУХНУС-5ш/

Боголепов М.И., Соболев М.Н. Орос, Монголын худалдааны найруулал: 1910 онд Оросын Газарзүйн Нийгэмлэгийн Томскийн салбараас Монголд явуулсан шинжилгээний ангийн судалгаа-тайлан. 22гэрэл зураг болон Монголын газрын зурагтай /Орос хэлнээс Орч. Ч. Баасанжаргал., Н. Балжинням. – УБ.: Адмон, 2011. – 534 х.

    Монгол нутгаар аялан судалгаа хийсэн шинжилгээний Томскийн тайлан бөгөөд Монгол-Оросын худалдааны харилцаа, тухайн үеийн ард түмний байдал, арилжааны нөхцал байдал, байгалийн баялаг ашиглалт, хүн амын бүтэц, бүрэлдхүүн, засаг захиргааны зохион байгуулалт, лам нарын аж байдал, сүм хийд, хот суурин, өртөө улаа, гааль татварын асуудлыг нарийвчлан судлан дүрсэлж, мөн тэр үеийн Монгол дахь худалдаачдын аж байдал, эдийн засаг ахуй, газар нутагтай холбоотой хэсэг зургийг бүтээлд хавсарсан шигтгэжээ.

63.3/1/6

Б-74                      /ОУХНУС-3ш/

 

Монгол ба Орос дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд: Эрдэм шинжилгээний өгүүллийн эмхэтгэл. – УБ.: Бемби сан, 2011. – 264 х.

Энэхүү эмхэтгэлд хүн төрөлхтний өнгөрсөн зууны түүхэнд дэлхийн хоёрдугаар дайны мөн чанар, цар хүрээ, үндсэн фронтууд, тулалдсан улс орнуудын эзлэх байр суурь, фашизм милитаризмыг бут цохиход ЗХУ-ын гүйцэтгэсэн үүрэг, дайны үеийн Монголын геополитик, БНМАУ ба ЗСБНХУ-ын харилцаа, цэргийн хамтын ажиллагаа, зөвлөлтийн эх орны жилүүдэд монголын ард түмнээс үзүүлсэн тусламж, дайны төгсгөлийн операци-чөлөөлөх дайнд БНМАУ-ын зэвсэгт хүчин оролцсон зорилго, үр дүн, сургамж зэрэг түүхийн олон асуудлыг түүнчлэн цоо шинэ сэдэв хөндсөн өгүүллүүдийг ч багтаан агуулжээ.

63.3/2/62

М-69           /ОУХНУС-2ш/

 

Монгол-Хятад хоёр улсын түүхэн харилцааны он дараалсан лавлах/1949-2014/: Нэмж засварласан 2 дахь хэвлэл /Эмх. Н. Ганбат., Би Аонань. – УБ.: Арвай Бархан, 2014. – 564 х.

Монгол-Хятадын хооронд 1949-2013 онд явагдсан найрамдал, хамтын ажиллагааны гол гол үйл явдлуудыг он дарааллын дагуу тусгасан, манай хоёр улсын харилцааны түүхийн анхны лавлах бичгийг бүтээжээ. Лавлах нь манай хоёр орны харилцааг судлаачид, сонирхогчдод мэдээ материалыг хүргэх, тэдний ажилд тус дэм үзүүлэхийг зорьжээ.

63.3я2

М-69                 /ОУХНУС-3ш/

Мягмаржав Б. Дэлхийн эдийн засагт Монголын их Юань улсын оруулсан хувь нэмэр 11/2/ боть /Ред. А. Пунсаг., М. Халиун. – УБ.: Соёмбо принтинг, 2015. – 460 х.

Цуврал бүтээл болох энэхүү ном нь дэлхийн эдийн засагт Монголын их Юань улсын оруулсан хувь нэмэр хэмээх энэ 11-р боть юм. Дотроо “дэлхийн аж ахуйн систем”, “дэлхийн зах зээл-дэлхийн аж ахуйн бүрэлдхүүн хэсэг”, “дэлхийн эдийн засгийн хөгжил”, “дэлхий ба Монголчууд” хэмээх дөрвөн хэсэг, 15 бүлэгтэй томоохон бүтээл болно.Цар хүрээ нь олон улс тив, дэлхийн хэмжээний бүтээл болохыг олон арван судалгааны хүснэгт, график, фото зурагнаас нь мэдрэгдэнэ.

63.3-2

М-98              /ОУХНУС-5ш/

Нацагдорж Ц. ХYIIзууны Монгол-Оросын харилцаан дахь харьяатын асуудал: Түүх, эх бичгийн судалгаа. – УБ.: Адмон,2013. – 310 х.

Судлаач Ц. Нацагдорж ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Манжийн үеийн түүхийн салбарт эрдэм шинжилгээний ажилтан. Ц. Нацагдорж Орос-Монголын дунд үүссэн “харьяат”-ын асуудлаар судлан тодруулах ажил хийжээ. Харъяатын асуудлын цаадах гол маргаан “давхар алба”, албат”-ийн асуудлууд урган гарсныг дурдсан байна. Эдгээр Орос, Монголын харилцааны түүхэнд буй олон асуудлын нэгэн чухал хэсгийг хөндөж чадсан судалгаа болжээ.

63.3-4

Н-34                                                                                                             /ОУХНУС-4ш/

 

Олон улсын худалдаа, эдийн засгийн харилцаа

Санжмятав Б. Олон улсын худалдаа: Онол, эрх зүйн зохицуулалт, техник, баримт бичгүүд: 2 дахь хэвлэл. – УБ.: МУИС-ийн хэвлэх, 2015. – 274 х.

Зохиогч хоёр дахь удаагийн нэмэлт хэвлэлдээ олон улсын эдийн засгийн харилцааны онол, олон улсын худалдааны бодлого, худалдааны олон талт зохицуулалтын тогтолцооны эрх зүйн орчин, олон улсын харилцааны гэрээ, хэлцэл байгуулах, эрх ашгаа хамгаалах техник, эрх зүйн орчин, ДХБ –ын хүрээнд явагдаж байгаа худалдааны олон талт Доха үе шатны хэлэлцээ, олон улсын худалдаанд улс орнуудаас хэрэглэж буй тарифын талаарх мэдээлүүдийг цогц болгон нэмж оруулжээ.

65.5

С-31                   /ОУХНУС-10ш/

Тунгалаг Д., Эрдэнэчулуун Х. Олон улсын эдийн засгийн харилцаа /Ред. Х. Солонго. – УБ.: Ган зам, 2015. – 223 х.

    Сурах бичигт олон улсын эдийн засгийн харилцааны агуулга, хэлбэр, олон улсын худалдаа, капиталын хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөн, олон улсын валютын харилцаа, улс үндэстэн дамнасан корпораци, олон улсын интеграцчлагдсан нэгдэл холбоо, олон улсын эдийн засгийн байгууллага, эдийн засгийн чөлөөт бүс, шинээр аж үйлдвэржсэн орнууд, нэг хүнд ногдох орлогын түвшин дунд, дундаас доогуур орнууд, дэлхийн эдийн засаг ба Монгол улсын талаар өгүүлэх болно.

65.5

Т-67              /ОУХНУС-5ш/

Монголын төр, Түүхэн хүмүүс, Олон улсын харилцаа

Баатар Д. Монгол улсын төр: Төр ёсны Монгол үзэл ба засаглалын доройтолд рашааны дусал. – УБ.: Адмон, 2015. – 192 х.

    Монголын улс төр хэмээх энэ номоо долоон бүлэгт хуваан авч үзжээ. Үүнд: монголын чөлөөт энэрэнгүй үзэл, төр ёсны уламжлал, чөлөөт энэрэнгүй үзлийн өнөөгийн баримтлал, өрнөдийн ардчилал, монгол дахь ардчилал ба анархизм, сайн төрийн ивээл дор шудрага засгийн төлөвшүүлэхүй, эзэн богд Чингис хааны есөн сануулгазэргийг нэгтгэн оруулсан байна.

66.0/1/

Б-60                                                                                                             /ОУХНУС-5ш/

Цэдэв Б. Төр барихуй түмнээ удирдахуй. Чингис хаан-Тэмүүжиний жишил,

жишигнээ: Гутгаар дэвтэр. – УБ.: Үсэг хоршоо, 2015. – 172 х.

    Зохиогчийн 3 дахь дэвтэр болох энэ номын онцлог нь онолын зохих түвшин, арга зүйн зөв хандлага, онолын гаргалгаа, үндэслэгээг практиктай холбож, агуулгын товч, оновчтой илэрхийлэл, чадварлаг, амьд харьцуулалт, уран цэцэн, тансаг хэллэг, өвөрмөц содон бичлэгээр байгаа нь давуу талтай болжээ.

66.1

Ц-93                                                                                                             /ОУХНУС-5ш/

Баабар. Хорлоогийн Чойболсон:Боть-1.2 /Ред. С. Баяр., Ц. Гомбосүрэн., П. Очирбат. – УБ.: Мөнхийн үсэг, 2015.

Түүхэн эрхэмүүдийн цадиг цувралболох  Хорлоогийн Чойболсон хэмээх энэ бүтээл нь Чойболсангийн намтраар дамжуулан өгүүлэх ХХ зууны монголын эхний 50 жилийн түүх болон бичигдэж байна.Энэ үе монголчуудын тусгаар тогтнолынхоо төлөөх тэмцлийн баатарлаг, бас эмгэнэлт түүх юм. Учир нь энэ түүхэн зурвас үеийн хамгийн урт хугацаанд голлон тоглогч нь Чойболсан байв. Чойболсан бол эсрэг тэсрэг зөрчлийн золиос. Тэрээр нэг талаас эмгэнэлт цаг үеийн цуст золиос, нөгөө талаас түүхэн цаг үед тодорсон баатар. Гэхдээ тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол улсыг байгуулахад шийдвэрлэх биш гэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн түүний түүхэн гавьяаг яаж ч харлуулаад баллуурдаж чадахгүй. Чойболсан бол ял, гавьяа хоёроо хойч үедээ үлдээсэн түүхэн хүн.

66.3/1/8

Б-10      Боть-1. – 291 х.                                             /ОУХНУС-1ш/

Боть-2. – 232 х.

Баярхүү Д. Жамбын Батмөнх /Ред. С. Баяр., Ц. Гомбосүрэн., П. Очирбат. – Мөнхийн үсэг, 2015. – 426 х.

Дараахи түүхэн эрхмүүдийн цадиг цувралын баатар Жамбын Батмөнх гэж ямар улс төрч, Монголын түүхэнд ямар мөр гаргачихсан, яаж хэрэгжүүлээд, дараа нь албаа хэрхэн өгчихсөн юм бэ, түүний эрхэлж байсан албан тушаал, бүрдүүлж байсан баг, тэр үеийн улс орны ба эрх баригч намын дээд бүлгийхний үйл явдлын түүхийг өгүүлнэ.

66.3/1/8

Б-38                                                                                                             /ОУХНУС-2ш/

Шинкарев Л. Цэдэнбал, түүний цаг үе: Хоёр боть: Хайр дурлал, Эрх мэдэл, Эмгэнэл/Орч.Х. Мэргэн.– УБ.:Адмон,2006.

Леонид Шинкаревын энэ бүтээл 1940-өөд оноос 1980-аад оны Монгол улсын удирдагч Ю. Цэдэнбал болон түүний гэргий орос эмэгтэй А.И.Филатовагийн хувь заяаны тухай тэдний захидал, өдрийн тэмдэглэл,дуртгал, тухайн үеийн хүмүүсийн дурсамж болон архивын баримт, зохиогчийн хувийн сэтгэгдэл, ХХ зууны хагаст Монгол орон, Монгол-Зөвлөлтийн харилцааны түүхэнд онцгой ул мөр үлдээсэн тус гэр бүлийн тухай өгүүлсэн анхны ном юм.

66.3/1/8

Ш-62           Боть-1. – 503 х./ОУХНУС-2ш/

Путин баМонгол улс: Сурвалжлага тэмдэглэл /Орч. С. Боожоо., Х. Мэргэн., Ю. Кручкин, Хян. Б. Удвал. – УБ.: Соёмбо принтинг, 2014. –  162 х.

Номонд В.В. Путины намтар, Улаанбаатар, Москвагийн тунхаглал, 2000 оноос хойшхи Орос-Монголын засгийн газар хоорондын байгуулсан гэрээ хэлэлцээр, харилцааны бичиг баримтууд,ерөнхийлөгчийнайлчлал, монгол-оросын хамтарсан албан мэдээ, ерөнхий сайдын ажлын айлчлал гэх зэргүүдийн хамруулан багтаасан болно.

66.3/2Орос/8

П-89                                                                                                             /ОУХНУС-4ш/

Баасансүрэн Б. Орос-Хятадын завсар дахь Монгол улс:/1990-2014/. Их эрмдэл сорилтууд, эвтэй боломжууд. – УБ.: Тоонотпринт, 2014. – 278 х.

Монгол улс нь Орос-Хятад хоёр хөршийн дунд оршдог. Өөр хувилбар гэж байхгүй.Монгол энэ хоёр хөршийнхөө ашиг сонирхолыг ямар нэг хэмжээгээр хүндэтгэн оршихын хамт, тэдний далбаан дор бүхэлдээ орж болохгүй билээ.Харин  хоёулантай нь тэгш эрхтэй харилцах хэрэгтэй. Монгол улс 1993,1994 онд ОХУ,БНХАУ-тай тус тус байгуулсан “Найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-гээр Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн халдашгүй дархан байдлыг хоёр хөрш бүрэн хүлээн зөвшөөрсөн байдаг. Тус бүтээлд хойд хөрш орос эргэж ирсэн нь, урд хөрш БНХАУ-ын бодлого, нийгмийн салбар, түүх, соёл, хүмүүнлэгийн эмзэг асуудлууд, гурав дахь хөршийн бодлого ба орос, хятадын байр суурь, кибер аюулгүй байдал ба манай эмзэг тал, хоёр хөршөө түшиж өндийх нь гэх мэт өргөн цар хүрээг агуулжээ.

66.4

Б-10                                                                                                             /ОУХНУС-5ш/

Баярхүү Д: ХХI зуун: Таамаглал, Төсөөлөл. – УБ.: Ганпринт, 2007. – 142 х.

Зохиогч нь Монголын ирээдүй судлал, нийгэмлэгийн анхны гишүүдийн нэг, олон улсын харилцаа, геополитикийн судлал дээр дагнаж ажилладаг. Харин энэ номоо бичих санаа Токиод байхаас нь төрж, нилээд юм үзсэний дээр зориг гарган бичихээс гадна гадаадын судлаачдын таамаг, төсөөлөл зэргийг нилээдгүй багтааж өгчээ.

66.4

Б-38                                                                                                             /ОУХНУС-5ш/

Булаг Э. Хамтач үндэсний үзэл: Хятадын Монгол хязгаар дахь найрамдлын бодлого /Анг. хэлн Орч.В. Өлзийбаатар, Хян. П. Доржсүрэн. – УБ.: Соёмбо принтинг, 2015. –389 х.

Урадын угсаатан зүйч Э. Булагийн энэхүү гайхалтай шинэхэн бүтээлд монголчууд ба хятадуудын сэтгэл санаа, улс төрийн харилцааны холбоог нээн үзүүлжээ. Тэрээр улс гэрийнхээ өөртөө засах эрхийг баталгаажуулахын тулд гадны хүчээс хамааралтай байсан үндэсний үзэлтнүүдэд тулгарсан төвөгтэй байдлыг илэрхийлэхийн тулд геополитик, угсаатны зүй, уран зохиолын талуудыг нэгтгэн “хамтач үндэсний үзэл” гэдэг үзэл баримтлалыг боловсруулжээ. Тус номыг Олон улсын Ази судлалын Эрдэмтэдийн хурал /ICAS/-ын 2011 оны Нийгмийн шинжлэх ухааны салбарын шилдгээр шалгаруулсан байна.

66.4

Б-72                                                                                                            /ОУХНУС- 3ш/

Нямдаваа О. Монгол-Энэтхэгийн харилцаа, хамтын ажилланааны нэгэн жаран/1955-2015/ /Ред. Л. Хайсандай. – УБ.: Битпресс, 2015. – 498 х.

    Манай хоёр ард түмний түүх, соёл, оюун санааны уламжлалт хэлхээ холбооны талаар хоёр улсын эрдэмтдийн туурвисан судалгааг тоймлон нэгтгэхээс гадна сонирхолтой нийтлэлүүд, Хүннүгийн /Цагаан Хуна/ зоосны зураг, өнөөгийн Энэтхэг, Пакистан, Бангладеш, Афганистаны нутагт оршин тогтнож байсан Могулын эзэнт гүрний орд харшийн зураг, МУ-ын элч төлөөлөгчид 1947 оны гуравдугаар сард Дели Шинэ хотноо Азийн орнуудын харилцааны анхдугаар бага хуралд оролцсон БНЭУ-ын Дэд ерөнхийлөгч Радхакришнан 1957 онд, Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд МУ-д айлчилсан түүхэн мөчүүдийг илтгэн харуулсан сонин содон зургийн цомогуудыг багтаан монгол, англи хэлнээ бичсэн нь таны таашаалд нийцэх бизээ.

66.4

Н-98                                                                                                             /ОУХНУС-1ш/

Батжаргал Н. Олон улсын харилцааны орчин үеийн онолын товч тойм /Ред. Г. Төмөрчулуун. – УБ.: Ялгуунбаян, 2014. – 64 х.

    Олон улсын харилцаан дахь улс төрийн үйл ажиллагаанд орчин үед анхаарал татагдан буй онолын сэтгэлгээнүүдийг тоймлон улс төр судлал, олон улсын харилцааны ажилтан, суралцагсад, судлаач нарт толилуулав.

66.4/0/

Б-33                                                                                                            /ОУХНУС-8ш/

Лхагва Б. Нэгдсэн Солонгос айсуй: Шинэ баримт, мэдээ, мэдээлэл, цэгц ойлголт /Хян. Д. Ганбат. – УБ.: Сэлэнгэпресс, 2015. – 298 х.

Ахмад дипломатч Б. Лхагва нь 1947 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. Тэрээр Пхеньян, Сөүл дэх МУ -ын Элчин сайдын яам, Гадаад хэргийн яаманд дипломат ажилтан, Японы  Осакагийн их сургууль, Өмнөд Солонгосын Данкүкийн их сургуульд зочин профессор, МУИС-ийн солонгос хэлний тэнхмийн анхны эрхлэгчээр тус тус ажиллаж ирсэн бөгөөд эдүгээ Стратегийн судалгааны Хүрээлэнд зөвлөх судлаачаар ажиллаж байна. Лхагва нь “Азийн хөгжлийн бар орнууд”, “Монгол-Солонгосын харилцааны уламжлал”, “Монгол-Солонгосын соёлын харилцаа 100 жил”, “ЗХА-ийн интеграцийн бүрдлийн боломж”, “Солонгос-Монгол хэлний толь бичиг”, “Орчин цагийн Солонгос –Монгол хэлний толь бичиг”, гэх мэтчилэн олон тооны номын зохиогч, хамтран зохиогч, редактор, орчуулагч зэргийг хийж гүйцэтгэхийн сацуу Солонгос Судлалын ОУНийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн, Төв Азийн бүсийн Солонгос судлалын Нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр ажиллаж ирсэн хүндэт дипломатч, Сөүл хотын хүндэт иргэн юм. Түүний тууривсан энэхүү бүтээл нь эрдэм шинжилгээний өндөр түвшинд гүйцэтгэгдэжээ.

66.4/0/

Л-87             /ОУХНУС-6ш/

Батбаяр Ц. Богд хаант Монгол улс гуравдахь хөршийн эрэлд. 1: Нэмж засварласан 2 дахь хэвлэл. – УБ.: Бемби сан, 2015. – 129 х.

Түүхийн ухааны дэд доктор Ц. Батбаярын бичсэн энэхүү 3 номноос түүхэн үйл явдалтай нь танилцана уу. Шинэ тулгар Монгол улс хэврэгхэн тусгаар тонтнолоо бусад их гүрнээр хүлээн зөвшөөрүүлэх гэсэн хэд хэдэн зоримог алхмыг 1910-аад оны эхний хагаст хийжээ. Түүнчлэн 1913 оны эхээр да лам Цэрэнчимэд нарыг Японд илгээх хэмээсэн боловч тэр нь эс бүтсэн ч Монгол улс гадаад орон зайгаа тэлэх, гадаад харилцаандаа Орос, Хятадаас гадна гуравдагч нөлөө бүхий гүрнийг татан оролцуулах гэснээрээ их онцлогтой. “Амар сайд, Сэцэн Хан нар Хятадад 1925 онд зорчсон нь” /Банчэн богд, Фын Юйсян, Ли Дажао бүтээлийг Монгол Оросын архивын баримтад түшиглэн Монгол-Хятадын ХХ зууны харилцааны түүхийг бичсэн болно.

66.4/1/

Б-33                                                                                                             /ОУХНУС-5ш/

Батбаяр Ц. Монгол ба Түвд ХХ зууны эхээр: ХIII Далай лам Түвдэнжамц, YIII Богд Жибзундамба, Агваан Доржиев. – УБ.: Бемби сан, 2015. – 137 х.

Шашин шүтлэгийн олон зуун жилийн түүхэн уламжлалтай Монгол ба Түвд ХХ зууны эхээр Манж Хятадаас ангижирч де факто тусгаар зарласан түүхийг өгүүлэх ажээ. ХIII Далай лам Түвдэнжамц 1904-1906 онд Халх Монголд ирж ард түмэнд үндэсний ухамсар сэргээх үйл явцад ихээхэн нөлөө үзүүлсэн байна. 1913 онд Монгол-Түвдийн гэрээ байгуулагдсан түүхэн нөхцөл, гэрээний монгол ба түвд, их гүрнүүд гэрээг хэрхэн хүлээн авсан тухай бичжээ.

66.4/1/

Б-33                                                                                                             /ОУХНУС-5ш/

Батбаяр Ц. Амар сайд, Сэцэн Хан нар Хятадад 1925 онд зорчсон нь: Банчэн богд, Фын Юйсян, Ли Дажао. – УБ.: Бемби сан, 2015. – 146 х.

“Амар сайд, Сэцэн Хан нар Хятадад 1925 онд зорчсон нь” /Банчэн богд, Фын Юйсян, Ли Дажао бүтээлийг Монгол Оросын архивын баримтад түшиглэн Монгол-Хятадын ХХ зууны харилцааны түүх сонирхогч хэн бүхэнд зориулагдана.

66.4/1/

Б-33                                                                                                             /ОУХНУС-5ш/

Болдбаатар Ж., Батбаяр Ц. Монгол, Хятадын харилцааны түүхийн зарим асуудал:1921-1949 /Хян. Ж. Болдбаатар., Ж. Урангуа. – УБ.: Никель Декель, 2011. – 196 х.

    Зохиогч уг бүтээлээ 1921 оны үндэсний хувьсгалын 90 жилийн ойд зориулжээ.

66.4/1/

Б-54                                                                                                             /ОУХНУС-1ш/

 

Монгол улсын олон талт дипломат үйл ажиллагаа ба бүс нутгууд: Эмхэтгэл /Ред. Д. Шүрхүү. – УБ.: Бемби сан, 2014. – 202 х.

    Энэхүү хамтын судлагааны өгүүллийн эмхэтгэл нь манай улсын гадаад бодлогын үзэл баримтлал, Засгийн газрын мөрийн хөтөлбарт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх асуудлыг дэлхийн хөгжлийн цоо шинэ түүхэн нөхцөл байдалтай уялдуулан судлах, тэр дундаа Зүүн Ази болон Төв Ази, Евразийн өргөн уудам талбар дахь олон улсын харилцаа, олон талт хамтын ажиллагааны гол гол бүтэц механизмуудын чиг зорилго, үйл ажиллагааг, шинжлэх ухааны үндэслэлтэй судлах анхны энэ номоо эрхэм уншигч та бүхэнд өргөн барьж байна.

66.4/1/

М-69             /ОУХНУС-4ш/

 

Бүс нутаг судлал №1. 2.3: Эрдэм шинжилгээний бичиг 2013 /Эрх. С. Баттулга. – УБ.: Удам соёл.

МУИС-ийн “Олон улс судлал”ын багаас гаргасан энэхүү сэтгүүлийн дугааруудадаа “Монгол улс дахь Бүс нутаг судлалын чиг хандлага”, эрдэм шинжилгээний хурлын илтгэл болон энэ чиглэлээр хийсэн сүүлийн үеийн судалгааны үр дүн болон залуу судлаачдын өгүүллийг түлхүү оруулж өгчээ.

72

Б-33Vol. – 1-139 х.                    /ОУХНУС-1ш/

Vol. -2- 147 х.

Vol. -3- 166 х.

 

Поппер К.Р. Нээлттэй нийгэм, түүний дайснууд: Боть-2. Цэцэрхлийн их түрлэг: Гегль, Маркс хийгээд уршигт үр дагавар /Анг хэлнээс Орч. Ц. Гомбосүрэн. – УБ.: Монсудар, 2009. – 455 х.

    Поппер Лондонгийн их сургуулийн багш бөгөөд 1950 онд Харвардад очиж Уиллиам Жеймсийн тухай лекцээ уншсанаас хойш АНУ-ын байнгын зочин болсон байна. Америкийн Урлаг, Шинжлэх ухааны академийн гадаадын хүндэт гишүүн.Түүний зарим бүтээлийг 14 хэлнээ орчуулсан байна. Түүний нэг энэхүү бүтээл ньорчин цагийн нийгмийн философийн томоохон, яруу сайхан бичлэгтэй хослуулсан ер бусын баялаг агууламжтай сэтгэл хөдлөм ном болжээ.

87.3/4/

П-58                                                                                                             /ОУХНУС-3ш/

Элбэгдорж Ц. Ардчилал ба сонголт. 1 /Эмх. Нэргүй Т. – УБ.: Мөнхийн үсэг, 2015.

Дэлхийн социалист  систем нурж, шүтэж явсан Зөвлөлт гүрэн задрал хямралын ирмэгт тулсан цагаан морин жил /1990 он/ эх орон, эрх чөлөөний үзэлдээ үнэнч монголын зоригт залуус ардчилсан хувьсгалын тугийг босгож, улс нийгмээ дэлхийн нийтийн нийтлэг үнэлэмжээр баримжаалан хөтлөх замыг сонгосон нь манай өнгөрсөн 25 жилийн түүхийн гол агуулга юм.МУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ өргөсөн тангаргийнхаа хүрээнд нэр төртэй, үр бүтээлтэй, шударгаар хэрэгжүүлж буй Цахиагийн Элбэгдоржийн үйл ажиллагааны өргөн хүрээний илэрхийлэл, монголын ардчиллын үүсэл хөгжил, мөн чанар, ард түмний хүсэл тэмүүлэл болоод Ерөнхийлөгчийн өөрийх нь хэлсэн үг, нийтлэл, ярилцлага зэргийг дөрвөн үе болгон хуваасан болно.Ардчилсан хувьсгалаар баталгаажсан улс төрийн тусгаар тогтнолоо эдийн засгийн тусгаар тогтнолоор баталгаажуулах, олон тулгуурт гадаад бодлогоороо шинэ Монголыг НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудаар дамжуулан дэлхийд таниулах нөр их ажлыг эхлүүлсэн хүн бол Ц. Элбэгдорж юм. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэгч энэхүү ном нь олон уншигчдын мэлмийг мялаах байхаа.

94.8

Э-43                          Ардчилал бол сонголт. 1. -628 х.                     /ОУХНУС-2ш/

Ардчилал бол боломж. 2. – 605 х.

Арлчилал бол шийдэл. 3. – 632 х.

Ардчилал бол оролцоо. 4. – 576 х.

Ардчилал бол хариуцлага. 5. – 578 х.

Эмхэтгэсэн : Д.Алтанзул

Бидний тухай

  • facebook

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 1 , МУИС-ийн хичээлийн V байр

77307730-5101                  sirparo@num.edu.mn

976-11354610                  Даваа- Баасан: 9:00 - 18:00

Дээшлэх