“МУИС-ийн номын санчдын хөгжил” сэдэвт цуврал семинар 2016 оны 04 сарын 29–ны өдөр болж өндөрлөв. Энэ удаагийн семинарын гол зорилго нь орчин үеийн номын сангийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн номын сангийн ажилтнуудын ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн бөгөөд дараах илтгэлүүд тавигдлаа.
- “Их дээд сургуулийн номын санд тавигдах нийтлэг шаардлага” сэдвээр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг
- “Номын сангийн үйлчилгээний талаар хэрэглэгчдээс судалгаа авах арга зүй” сэдвээр Бизнесийн сургуулийн номын сангийн эрхлэгч Л.Эрдэнэбулган;
- “Коха системийн тайлан статистик” сэдвээр мэдээллийн технологич Д. Гансүх нар илтгэл тавилаа.
Семинарын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх зорилгоор оролцогчдоос үнэлгээний гурван шалгуур үзүүлэлтээр санал асуулга авахад: Хангалттай сайн – 78%, Боломжийн – 21%, Дунд зэрэг – 1%, Тааруу -0%, Хангалтгүй -0% үнэлсэн байна.Тус семинарыг амжилттай зохион байгуулсан ОУХНУС-ийн номын сан, БС-ийн номын сан болон номын сангийн мэдээллийн технологийн баг хамт олондоо ажлын өндөр амжилтыг хүсье.
[URIS id=77616]