77307730-5101   Даваа- Баасан: 9:00 - 18:00    sirparo@num.edu.mn
  • facebook
logo
  • Эхлэл
  • 25 ЖИЛИЙН ОЙ
  • Бидний тухай
    • Захирлын мэндчилгээ
    • Багш, профессорууд
    • Сургуулийн танилцуулга
    • Хүндэт докторууд
    • ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭС
    • Сургуулийн бүтэц
    • Захиргааны зөвлөлийн хурал
    • Төлөвлөгөө 2018
    • Close
  • Сургалт
    • 12299548_890866197662175_1956477909_oБакалаврын сургалт
    • 12299788_890866217662173_698436454_oМагистрын сургалт
    • _MG_8902Докторын сургалт
    • training.RedCalendarХичээлийн жилийн хуанли
    • shutterstock_157163267_legal_angelablogЖурам
    • Close
  • СУДАЛГАА, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Эрдэм шинжилгээний сэтгүүл
    • Бодлогын мэдээ сэтгүүл
    • SIRPA NEWS: Оюутны сэтгүүл
    • NUM Leadership Conference
    • Close
  • Гадаад харилцаа
  • Номын сан
  • Шилэн данс
  • Мэдээлэл

Үйл явдал

  • Шинэ оны мэнд хүргэе!
  • SIRPA Forum 2020 эрдэм шинжилгээний хурал болно
  • Тайваний Үндэсний Чи Нань Их сургуультай хамтарсан магистрын хос хөтөлбөрт элсэлт авч байна
  • 2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улиралд төгсөгчдийн анхааралд
  • ДАДЛАГЫН ТАЙЛАНГ ИРҮҮЛЭХ ТУХАЙ
  • МУИС-ийн оюутны дотуур байранд амьдардаг хөдөө орон нутаг руу буцсан оюутнуудын анхааралд
  • Зарлал
  • МУИС-ийн Захиргааны зөвлөлийн хурал болж сургалтын үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөөнд өөрчлөлт орууллаа
Нийтэлсэн Алтан-Өлзий 2016-02-24
МУИС-ийн ОУХНУС-ийн оюутнуудын “Дипломатуудтай хийсэн ярилцлага I” номын нээлт өнөөдөр болж өнгөрлөө. ОУХНУС-ийн 187 оюутны 2013, 2014 онд дипломат алба, гадаад харилцааны салбарт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нийт 62 хүнтэй хийсэн ярилцлагыг багтаасан уг номын нээлтийн ёслолд тус сургуулийн захирал, доктор С.Баттулга, Төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга, ГХЯ-ны зөвлөх Д.Ганболд, Олон улсын харилцааны тэнхимийн ахлах багш Д.Оюунсүрэн, Оюутны бие даах төвийн эрхлэгч Б.Батчимэг нар оролцов.
    Тус сургуулийн захирал, доктор С.Баттулга арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн оюутнууд үргэлж манлайлагч, шинийг санаачлагч байдаг бөгөөд үүний нэг жишээ нь энэхүү бүтээлийг эрхлэн гаргасан явдал юм. Сургуулийн захиргааны зүгээс цаашид ч багш, оюутнуудын шинэ санаачлагыг дэмжиж, бүх талаар дэмжиж, хамтран ажиллах болно” хэмээн дурьдлаа.
Номын дээжийг ГХЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн зөвлөх, ноён Д.Ганболд болон Оюутны бие даах төвийн эрхлэгч Б.Батчимэг нарт гардуулан өгөв.
     ОУХНУС-ийн түүхэнд анх удаа оюутнуудын оролцоотойгоор бүтсэн уг ярилцлагын номыг бүтээх ажлыг  ахлах багш Д. Оюунсүрэн санаачилж, ерөнхий редактораар нь ажилласан бөгөөд  редакцийн зөвлөлийн гишүүдээр ОУХ 4-2 ангийн оюутан Г.Даваадорж, ОУХ 4-1 ангийн оюутан Т.Мөнгөнзул нар ажилласан байна.
    “Дипломатуудтай хийсэн ярилцлага I” хэмээх уг номонд Монгол улсын Гадаад хэргийн сайд асан П.Шагдарсүрэн, Ц.Гомбосүрэн, улсаа төлөөлөн элчин сайдаар ажиллаж байсан Ц.Батбуян, Ч.Батжаргал, Ч.Галбадрах, Г.Луузан, Бүгд найрамдах Казакстан улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кадирбек Кобиланд, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мурат Карагөз, Монгол улсаас Тайланд улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд T.Төгсбилгүүн, МУИС-ийн ОУХНУС-ийн анхны Монгол Хүндэт доктор, ГХЯ-ны Хөрш орнуудын газрын зөвлөх Т.Төмөрчулуун, ахмад дипломат, ОУХНУС-ийн багш Д.Аюуш, Б.Санжмятав, ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын Дэд захирал Д.Гэрэлмаа, ГХЯ-ны БТЗГ-ын зөвлөх Д.Ганболд, ГХЯ-ны сайдын Стратеги бодлогын зөвлөх О.Машбат, ГХЯ-ны залуу дипломат Б.Отгонбаатар, Х.Хос-Эрдэнэ зэрэг олон сонирхолтой хүний ярилцлага багтсан байна.

Тойм бичсэн: Г.Даваадорж  (ОУХ 4-2 ангийн оюутан)

 
#comments -->

Бидний тухай

  • facebook

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 1 , МУИС-ийн хичээлийн V байр

77307730-5101                  sirparo@num.edu.mn

976-11354610                  Даваа- Баасан: 9:00 - 18:00

Дээшлэх