МУИС-ийн номын сан, ОХУ-ын Буриадын их сургуулийн номын сан хамтран зохион байгуулсан “Номын сангийн электрон мэдээллийн системийн хөгжил” сэдэвт олон улсын семинар 2015 оны 12 сарын 22-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү семинарын үеэр дараах илтгэлүүд тавигдсан. Үүнд:
• МУИС-ийн номын сангийн цахим системийн менежмент,
• Их сургуулиудын номын сангийн үр ашигтай маркетинг,
• Төрөөс номын сангийн талаар баримтлах бодлого,
• Их дээд сургуулийн номын санг автоматжуулах үндсэн үйл явц, RFID технологийг нэвтрүүлэх нь,
• Монголын их дээд сургуулиудын номын сангийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага.
Илтгэлийн дараа хоёр орны номын сангийн үйл ажиллагаа, фонд бүрдүүлэлт, техник технологийн олон асуудлыг хөндсөн нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага солилцов.
Мөн МУИС-ийн салбар номын сан болох ОУХНУС-ийн номын сантай танилцлаа.