77307730-5101   Даваа- Баасан: 9:00 - 18:00    sirparo@num.edu.mn
  • facebook
logo
  • Эхлэл
  • 25 ЖИЛИЙН ОЙ
  • Бидний тухай
    • Захирлын мэндчилгээ
    • Багш, профессорууд
    • Сургуулийн танилцуулга
    • Хүндэт докторууд
    • ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭС
    • Сургуулийн бүтэц
    • Захиргааны зөвлөлийн хурал
    • Төлөвлөгөө 2018
    • Close
  • Сургалт
    • 12299548_890866197662175_1956477909_oБакалаврын сургалт
    • 12299788_890866217662173_698436454_oМагистрын сургалт
    • _MG_8902Докторын сургалт
    • training.RedCalendarХичээлийн жилийн хуанли
    • shutterstock_157163267_legal_angelablogЖурам
    • Close
  • СУДАЛГАА, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Эрдэм шинжилгээний сэтгүүл
    • Бодлогын мэдээ сэтгүүл
    • SIRPA NEWS: Оюутны сэтгүүл
    • NUM Leadership Conference
    • Close
  • Гадаад харилцаа
  • Номын сан
  • Шилэн данс
  • Мэдээлэл

Үйл явдал

  • Шинэ оны мэнд хүргэе!
  • SIRPA Forum 2020 эрдэм шинжилгээний хурал болно
  • Тайваний Үндэсний Чи Нань Их сургуультай хамтарсан магистрын хос хөтөлбөрт элсэлт авч байна
  • 2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улиралд төгсөгчдийн анхааралд
  • ДАДЛАГЫН ТАЙЛАНГ ИРҮҮЛЭХ ТУХАЙ
  • МУИС-ийн оюутны дотуур байранд амьдардаг хөдөө орон нутаг руу буцсан оюутнуудын анхааралд
  • Зарлал
  • МУИС-ийн Захиргааны зөвлөлийн хурал болж сургалтын үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөөнд өөрчлөлт орууллаа
Нийтэлсэн admin 2015-10-16

logos-1024x97

 

Хэзээ: 2015 оны 10 сарын 21-ний өдрийн 11:00 цаг

Хаана: МУИС-ын хичээлийн 5-р байрны 2 давхар 203 тоот

МУИС, ОУХНУС, Нийтийн Удирдлагын тэнхим, Төрийн Албаны Зөвлөл болон Шпайерын Төрийн Захиргаа Удирдлагын институтын хамтран зохион байгуулж буй “Нийтийн Удирдлагын Ойрын болон Хэтийн Чиг Хандлага” сэдэвт дугуй ширээний уулзалт ярилцлага 2015 оны 10 сарын 21-ний өдрийн 11:00 цагт МУИС-ын хичээлийн 5-р байрны 2 давхар 203 тоот болно. Тус уулзалт ярилцлагын нээлтэнд МУИС-ийн захирал Проф. Др. Р.Бат-Эрдэнэ болон МУИС, ОУХНУС, Нийтийн Удирдлагын тэнхимийн эрхлэгч Проф. Др. Н.Бурмаа нар үг хэлнэ. Тус дугуй ширээний уулзалт ярилцлаганд нийтийн удирдлагын шинжлэх ухааны гадаад дотоодын эрдэмтэд, төрийн захиргааны байгууллагуудын төлөөлөл оролцож, нийтийн удирдлагын шинжлэх ухааны ойрын болон хэтийн чиг хандлагын талаар мэдлэг солилцож, үнэтэй санал дэвшүүлэх болно.

Дугуй ширээний уулзалт ярилцлагын зочид:

  • Проф.Др. Jan Ziekow, Германы Шпайерын Төрийн захиргаа Удирдлагын институтын захирал
  • Проф.Др. Hiroko Kudo, Япон улсын Чуо их сургуулийн Төрийн бодлого менежментийн тэнхимийн профессор
  • Проф.Др. Thuy Tran Thi Thanh, Вьетнам улсын Ханой хотын Хо Ши Мин Үндэсний Улс Төрийн Академийн Төрийн манлайлал болон бодлогын тэнхимийн профессор
  • Хатагтай Pham Thu Hien, Вьетнам улсын Ханой хотын Хо Ши Мин Үндэсний Улс Төрийн Академийн Төрийн удирдлага болон улс төрийн тэнхимийн эмэгтэйчүүдийн төвийн дэд захирал
  • Др Ulrich Andree, Германы төрийн салбарын шинэчлэлийн ахлах зөвлөх ба МУИС-ийн зочин профессор
  • Проф. Др. Eko Prasojo, Индонезийн Их Сургуулийн Улс төр шинжлэх ухааны тэнхим
  • МУИС, ОУХНУС-ийн эрдэмтэн багш нар
  • МУИС-ын бүрэлдэхүүн сургуулиудын эрдэмтэн багш нар
  • Төрийн Албаны Зөвлөл
  • УИХ-ын Тамгын газар
  • Нийслэлийн Захирагчийн Ажлын Алба
  • Удирдлагын Академи
  • Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль
  • Батлан Хамгаалахын Их сургууль
  • Хууль Сахиулах Их сургууль
  • Отгонтэнгэр Их сургууль
  • Этүгэн Их сургууль

НИЙТИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМ, ОУХНУС, МУИС

#comments -->

Бидний тухай

  • facebook

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 1 , МУИС-ийн хичээлийн V байр

77307730-5101                  sirparo@num.edu.mn

976-11354610                  Даваа- Баасан: 9:00 - 18:00

Дээшлэх