Магистрын сургалт
Олон улсын харилцаа
Олон улсын харилцааны магистр, докторын мэргэжлийн хөтөлбөрийн зорилго нь гадаад харилцааны салбарын ахисан түвшний сургалт, судалгааны хөтөлбөрийг олон улсын мэргэжлийн сургуулиудын жишигт хүргэх, үндэсний стандартыг батлуулах, дотоодын болон олон улсын зах зээлд өрсөлдөх ур чадвар, мэдлэг чадвартай мэргэжилтэн бэлтгэх явдал юм.

Нийтийн удирдлага
Нийтийн удирдлагын онол, үзэл баримтлалд үндэслэсэн сонгодог хандлагууд, нийтийн удирдлагын шинжлэх ухааны орчин үеийн онол, үүсэл хөгжил, нийтийн удирдлагын байгууллагуудын нийгэмд гүйцэтгэх үүрэг, нийтийн удирдлагын өөрчлөлт, шинэчлэлийн үзэл баримтлалууд, олон улсын нийтийн удирдлагын ирээдүйн хөгжил, өөрчлөлт, шинэчлэлийн хандлагын талаар цэгцтэй мэдлэг олгож Монгол улсын нийтийн удирдлагын үйл ажиллагаанд нийгмийн хариуцлагатайгаар өрсөлдөх чадвартай чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
