Нийтийн удирдлагын тэнхимд судалгааны болон сургалтын туслах ажилтан авна
МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимд 2023 оны 9-р сараас 12-р сарыг дуустал хугацаанд ажиллах судалгааны болон сургалтын туслах шалгаруулж авна. Тавигдах шаардлага:
– Үндсэн хөтөлбөрийн магистр, докторын хөтөлбөрт суралцдаг байх,
– Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тодорхой туршлагатай байх (Төрийн алба, төрийн байгууллага, төрийн албаны шинэчлэлийн хүрээнд зохих мэдлэг, туршлагатай байх)
– МУИС-д сургалт, судалгааны үйл ажиллагаанд мөрдөгддөг дүрэм, журмын талаар ойлголттой байх
Сонирхсон магистрант, докторантууд нийтийн удирдлагын тэнхимийн puad_dep@num.edu.mn хаягаар туслахаар ажиллах хүсэлт болон холбогдох шалгуурыг нотлох баримтуудыг VIII/30-ны Лхагва гарагийн 16:00 цагаас өмнө илгээнэ үү.
Нэмэлт мэдээллийг 91993353, 89175789 утаснаас авна уу.
Нийтийн удирдлагын тэнхим