МУИС, ОУХНУС-ийн хамт олон Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэнтэй хамтарч ажиллав

Нийтэлсэн огноо: 2023.01.18

МУИС, ОУХНУС-ийн хамт олон Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэнтэй хамтарч ажиллав

2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэнгийн ахисан түвшний сэтгэл зүйч Б.Золзаяа МУИС, ОУХНУС-ийн хамт олонд албан байгууллагын буюу ажлын байрны сэтгэл зүй, ажлын байранд тулгардаг харилцааны асуудлыг шийдвэрлэх арга зам, ажлын гүйцэтгэлийг нэмэгдүүлэх талаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, практикт өргөн хэрэглэгддэг сонгодог арга аргачлалыг ашиглаж, хүний нөөцийг бэхжүүлэхэд анхаарах нэг өдрийн сургалтыг явуулав. Сургалтын явцад хамт олон бие биеэ хэрхэн илүү ойлгох, хувь хүнд тулгардаг сэтгэл зүйн асуудлууд, түүнийг хэрхэн шийдвэрлэх, даван гарах арга замын талаар дэлгэрэнгүй зөвлөгөө өгч, интерактив хэлбэрээр сургалтыг хөтлөн явуулсан нь ихээхэн үр дүнтэй байв. Ээлжит сургалтыг 2022-2023 оны хаврын улиралд зохион байгуулахаар харилцан тогтов.

Мэдээг бичсэн: ОУХНУС-ийн ахлах багш Д.Бүдсүрэн