МУИС, ОУХНУС-ийн оюутан түрүүлэв

Нийтэлсэн огноо: 2022.11.22

МУИС, ОУХНУС-ийн оюутан түрүүлэв

Аюулгүй байдал судлалын хүрээлэн “Монгол Улсын Аюулгүй байдал: Гадаад, дотоод хүчин зүйл” сэдвээр оюутны эссэ бичлэгийн уралдааныг 2022 оны 10 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 21-ний хооронд зохион байгууллаа. Монгол Улсын гадаад бодлого, олон улсын харилцаа, хөрш орнуудын чиглэлд оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгаа хийх сонирхол, идэвх, санаачилгыг хөхиүлэн дэмжих, монгол хэлээр зөв найруулан бичих, бие дааж үзэл бодлоо бүтээлчээр, чөлөөтэй илэрхийлэх, илтгэх ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм. Уг уралдаан хоёр үе шаттай явагдсан бөгөөд эхний шатанд эссэг цахимаар хүлээн авч, багш, судлаачдаас бүрдсэн баг оюутнуудын ирүүлсэн эссэтэй уншиж танилцаад хамгийн өндөр оноо авсан 11 эссэг сонгосон ба хоёр дахь үе шатанд шалгарсан эссэг оюутан түс бүр илтгэл хэлбэрээр танилцуулсан юм.

Эссэ уралдаанд 100 орчим /94/ оюутан оролцон, амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уралдааны тэргүүн байранд МУИС-ийн ОУХНУС-ийн оюутан Х.Гүнбилигт шалгарсан байна.

Х.Гүнбилигтдээ баяр хүргэж, сургалт судалгаандаа улам өндөр амжилт гаргахыг хүсэе.

Эх сурвалж: https://niss.gov.mn/