Төрийн удирдлага хөтөлбөрийн бакалаврын оюутнуудын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн огноо: 2022.11.21

Төрийн удирдлага хөтөлбөрийн бакалаврын оюутнуудын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.

МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн 2022-2023 оны хичээлийн жилийн намрын улирлын “ТӨРИЙН УДИРДЛАГА, ТӨРИЙН БОДЛОГО: ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА, ИРЭЭДҮЙН ТӨЛӨВ” сэдэвт бакалаврын оюутнуудын эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа. Бакалаврын оюутнуудын судалгааны ажлыг шинжлэх ухаанч, онол практикийг хослуулсан байдал, практик ач холбогдол, шинэлэг санаа, асуудал дэвшүүлж, зорилгодоо хүрсэн дүгнэлт, судалгааны арга аргачлал зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан шалгаруулав.

  • Тэргүүн байранд Төрийн удирдлагын IV түвшний оюутан Х.Баянмөнх

Удирдагч багш: Дэд Проф. Др. Г.Баасанжав

“Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн удирдлага дахь хэрэглэгчийн үнэлгээний арга зүйг сайжруулах нь” сэдвээр

  • Дэд байранд Төрийн удирдлагын IV түвшний оюутан М.Энхсаран

Удирдагч багш: Проф. Др. Н.Бурмаа

“Төрийн үйлчилгээний ажилчдын ажил амьдралын тэнцвэр: ЭХЭМҮТ-ийн жишээн дээр” сэдвээр

  • Гутгаар байранд Төрийн удирдлагын IV түвшний оюутан Б.Номин-Эрдэнэ, Д.Баатархүү, Х.Баянмөнх

Удирдагч багш: Т.Ганчимэг

“Төрийн үйлчилгээний чанарыг хэрэглэгчийн сэтгэл ханамжийн үнэлгээнд үндэслэн сайжруулах нь” сэдэвт судалгааны ажлууд тус тус шалгарлаа.

 

Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж, эрдэм шинжилгээ судалгааны ажилд нь өндөр амжилтыг хүсье.

НИЙТИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМ