МУИС-ийн хүндэт доктор Др. Штефан Ханселманн ОУХНУС-д зочиллоо.

Нийтэлсэн огноо: 2022.09.16

МУИС-ийн хүндэт доктор Др. Штефан Ханселманн ОУХНУС-д зочиллоо.

UB IMPULSE олон нийтийн лекц, хэлэлцүүлгийн санаачлагч, МУИС-ийн хүндэт доктор Проф. Др. Штефан Ханселманн ОУХНУС-д зочиллоо.

Проф. Др. Др. Штефан Ханселманн нь тус сургуулийн Нийтийн Удирдлагын тэнхимийн үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн үйл ажиллагааг бэхжүүлэхэд оюуны болон материаллаг хөрөнгө оруулалтыг оруулсаар ирсэн билээ.

Түүний МУИС төдийгүй Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн 2020 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд Алтан гадас одонг хүртээсэн.