UB IMPULSE: ”Чанартай өсөлт” 20 дахь цуврал хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн огноо: 2022.09.16

UB IMPULSE: ”Чанартай өсөлт” 20 дахь цуврал хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.

2022.09.15

UB IMPULSE: ”Чанартай өсөлт” сэдэвт 20 дахь удаагийн цуврал хэлэлцүүлгийг “Даяаршил? Салаа замын уулзвар дээр” сэдвийн хүрээнд МУИС-ийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургууль 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр МУИС-ийн төв номын сангийн 302 тоотод амжилттай зохион байгууллаа.

UB IMPULSE: ”Чанартай өсөлт” олон нийтийн хэлэлцүүлэг нь олон улсын төдийгүй дэлхийн түвшинд танигдан хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд, судлаачдын мэдлэгийн менежмент, онол практикийн туршлагаас суралцах, тэдэнтэй ярилцлага өрнүүлэх боломжийг нээх зорилгоор Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-н IMRI (Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга) төслийн захирлаар ажиллаж байсан, МУИС-н Хүндэт Доктор Штефан Ханселманны санаачилгаар 2013 оноос хойш цуврал хэлбэрээр зохион байгуулагдаж байна.

МУИС-ийн 80 жилийн ойн босгон дээр зохион байгуулагдаж буй 20 дахь удаагийн хэлэлцүүлгийн хүндэт илтгэгчээр UB IMPULSE: ”Чанартай өсөлт” цуврал хэлэлцүүлгийн үүсгэн санаачлагч МУИС-ийн Хүндэт Доктор Штефан Ханселманн оролцож буй нь энэхүү үйл ажиллагааны ач холбогдлыг улам нэмэгдүүллээ.

Проф. Др. Штефан Ханселманн хэлэлцүүлгийн илтгэлдээ тодорхой бус нөхцөл байдалд даяаршлын асуудал олон салаа замын уулзвар дээр ирснийг онцлон хэлэлцүүлэг өрнүүлсэн нь сонирхолтой, үр өгөөжтэй байв. Проф. Др. Штефан Ханселманн танд эрдэм бүтээлийн өндөр амжилт, эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Зохион байгуулагч:

МУИС-ийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургууль