“МОНГОЛ-АВСТРАЛИЙН ХАРИЛЦАА 50” ХУРАЛ БОЛОВ

Нийтэлсэн огноо: 2022.08.15

“МОНГОЛ-АВСТРАЛИЙН ХАРИЛЦАА 50” ХУРАЛ БОЛОВ

Монгол-Австралийн хооронд дипломат харилцаа тогтосны 50 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2022 оны 08-р сарын 12-ны өдөр МУИС-ийн Төв номын сангийн 502 тоот танхимд боллоо.
Тус хурлыг нэг талаас Австралийн Үндэсний Их Сургуулийн Монгол судлалын хүрээлэн болон МУИС-ийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль, нөгөө талаас Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин Сайдын Яам болон Австрали Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яам тус тус хамтран зохион байгуулав.
Хуралд зохион байгуулагч талуудын удирдлагууд, эрдэмтэн судлаачдаас гадна Австралид төгсөгчдийн холбооны “Mozzies” Ерөнхийлөгч, УИХ-ийн гишүүн Д.Цогтбаатар, төлөөллүүд оролцогч илтгэл хэлэлцүүлэв.