Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Орге Феррэр нь МУИС, ОУХНУС-д зочлов.

Нийтэлсэн огноо: 2022.06.02

Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Орге Феррэр нь МУИС, ОУХНУС-д зочлов.

2022 оны 05 сарын 31-ний өдөр Куб улсаас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Орге Феррэр нь МУИС, ОУХНУС-д зочилж, профессор, багш нартай уулзаж, оюутнуудад лекц уншив.

Куб улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Элчин сайд Орге Феррэр нь “Хүндэт Илтгэгчдын Индэр” төслийн хүрээнд МУИС, ОУХНУС-ийн оюутнуудад “Куб-Монголын хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа: Өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдвээр лекц уншиж, лекцийн төгсгөлд багш, оюутнуудын асуусан асуултанд хариулж, харилцан нөхөрсөг яриа өрнүүлэв.

Тэрээр МУИС-ОУХНУС болон Кубын ОУХ-ны Дээд Боловсролын Институти, хооронд тогтоосон хамтын ажиллагааны меморандумын хүрээнд хоёр талын боловсролын байгууллага хооронд хамтын ажиллагааг эрчимжүүлэх, нэн ялангуяа боловсролын байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг дэмжин ажиллах, цаашид багш нар, оюутнуудыг харилцан солилцох, эрдэм шинжилгээний хурал хийх тал дээр элчин сайдын яамны зүгээс бүхий л талаар дэмжин ажиллахаа мэдэгдэв.

Мэдээ бичсэн: Д.Бүдсүрэн ОУХНУС-ийн ахлах багш