МУИС-ОУХНУС-ийн захирал Др.С.Баттулга БНЧУ-аас Монгол улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзлаа.

Нийтэлсэн огноо: 2022.05.13

МУИС-ОУХНУС-ийн захирал Др.С.Баттулга БНЧУ-аас Монгол улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзлаа.

Талууд МУИС, ОУХНУС болон Чехийн их сургуулиуд хооронд академик түвшинд хамтран ажиллах, ард иргэд хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх талаар нээлттэй санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны цар хүрээг тодорхойлов. Элчин сайд Ян Вытопил нь “Distinguished Speakers Series” буюу Хүндэт Зочны Илтгэл төслийн хүрээнд 2022-2023 оны намрын улиралд МУИС, ОУХНУС-д дахин айлчилж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар оюутнуудад лекц уншиж, хэлэлцүүлэг өрнүүлэхээр тогтов.