Нийтэлсэн огноо: 2022.04.22
МУИС-ийн ОУХНУС-ийн захирал С.Баттулга Монгол Улс дахь Бүгд Найрамдах Куба Улсын Элчин сайд Хорхе Феррер Родригесийг хүлээн авч уулзлаа.
2021 онд тус сургууль Кубын Гадаад яамны дэргэдэх Дипломат албаны академитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, хамтран ажиллаж байгаа бөгөөд хоёр тал энэ онд багтаж эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Элчин сайд айлчлалын үеэр хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж ирэх 5 дугаар сард манай сургуулийн суралцагч, багш нарт лекц уншихаар боллоо.