Нийтэлсэн огноо: 2022.04.04
МУИС-ИЙН ОУХНУС-ИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
Эрдэм шинжилгээний бүтээл нь дараах хэсгүүдтэй байна.
- Бүтээлийн нэр
- Оролцогчийн овог, нэр, хаяг, электрон шуудангийн хаяг
- Товч хураангуй
- Түлхүүр үг
- Оршил
- Үндсэн хэсэг /судлагдсан байдал, судалгааны арга зүй, судалгааны үр дүнг дүгнэсэн дэд хэсгүүд эсвэл сэдвээс хамаарсан бусад дэд сэдвүүд байж болно/
- Дүгнэлт
- Зөвлөмж
- Ном зүйн жагсаалт
- Хавсралт
Илтгэл:
- Шинжлэх ухааны үндэслэлтэй байх
- ЭШ-ний бичлэгийн хэлбэрээр бичигдсэн байх
- Онолын болон судалгааны материалын боловсруулалт хийсэн байх
- Шинэлэг санааг дэвшүүлсэн, эрэл хайгуул хийсэн байх
- Практик ач холбогдолтой байх
- Асуудал дэвшүүлж, тодорхой шийдэл, үр дүнд хүрсэн байх
- Илтгэлийн эхэнд илтгэлийн нэр/сэдэв/, зохиогчийн бүтэн нэр, анги түвшин, харилцах утас, e-mail хаягийг бичнэ.
- Илтгэлийг хуралд хэлэлцүүлэхдээ Microsoft PowerPoint программаар бэлдэж ирнэ.
- Илтгэл нь хураангуй, түлхүүр үг 5-10, оршил, үндсэн агуулга, зураг хүснэгт, дүгнэлт, ишлэл татсан номын нэрсээс бүрдэнэ.
- Үсгийн фонт: Times New Roman
- Үсгийн хэмжээ: 12
- Мөр хоорондын зай: Single
- Илтгэлийн хэмжээ: А4 форматаар 5-10 нүүр хүртэл