ОУХНУС-ийн Олон Улсын Харилцааны тэнхмийн “Олон улсын харилцаа” хөтөлбөр магадлан итгэмжлэгдлээ

Нийтэлсэн огноо: 2021.12.28

ОУХНУС-ийн Олон Улсын Харилцааны тэнхмийн “Олон улсын харилцаа” хөтөлбөр магадлан итгэмжлэгдлээ

ОУХНУС-ийн “Олон улсын харилцаа” бакалаврын хөтөлбөр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шалгуур шаардлага болзлыг бүрэн хангаж, Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын тогтоолоор амжилттай магадлан итгэмжлэгдлээ.

Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээний шалгуур үзүүлэлт дээр ажилласан багш нар болох С. Баясгалан, Б. Баярцэнгэл, С. Оюунсүрэн, Д. Оюунсүрэн, Д. Өнөрмаа, С. Энхцэцэг, өөрийн үнэлгээг нэгтгэж боловсруулсан багш Г. Баасанхүү, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа амжилттай болход гар бие оролцсон тэнхмийн бүх багш нар болон дэмжиж ажилласан сургуулийн захиргаандаа баяр хүргэж талархалаа илэрхийлье!

Олон улсын харилцааны тэнхим.