SIRPA FORUM-2021 ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ

Нийтэлсэн огноо: 2021.12.06

SIRPA FORUM-2021 ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ

SIRPA FORUM-2021 олон улсын эрдэм шинжилгээний хурал нь энэ удаад “ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ШИНЭ ЧИГ ХАНДЛАГА – МОНГОЛ УЛС” сэдвийн дор 2021 оны 12 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд танхим болон цахимаар зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд үндэсний хэмжээний их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд болон Орос, Энэтхэг, Аргентин, Тайван, Хонгконг, Хятад, Өмнөд Солонгосын их дээд сургуулиудын нийт 60 гаруй судлаач нар судалгааны үр дүнгээ хэлэлцүүллээ.
SIRPA FORUM-2021 нь МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль (ОУХНУС) үүсэн байгуулагдсны 30 жилийн ойтой давхцаж байгаа нь онцлог болж байна.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь үндсэн сэдвийн хүрээнд – Гадаад бодлого, нийгэм, эдийн засаг хүмүүнлэг, эрхзүйн харилцаа, төрийн удирдлага – гэсэн чиглэлүүдээр зохион байгуулагдав.
SIRPA FORUM нь МУИС-ийн ОУХНУС-иас жил бүр зохион байгууллагддаг эрдэм шинжилгээний хурал юм.