NUM-PARLIAMENT 2021 оюутны загвар хуралдаан зохион байгуулагдлаа

Нийтэлсэн огноо: 2021.11.24

NUM-PARLIAMENT 2021 оюутны загвар хуралдаан зохион байгуулагдлаа

МУИС-ОУХНУС байгуулагдсаны 30 жилийн ой, Нийтийн удирдлагын тэнхим байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан Мини-Парламент клубээс зохион байгуулсан “NUM-PARLIAMENT 2021” оюутны загвар хуралдаан 11 сарын 19-20ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв. Цар тахлын улмаас 2 жилийн хугацаанд зохион байгуулагдаагүй учраас сургуулийнхаа 30 жилийн ойд зориулж зохион байгуулснаараа онцлогтой байв.

Нээлтийн үйл ажиллагаанд МУИС-ОУХНУС захирал С.Баттулга, ХХМТГ-ын стратеги бодлого, төлөвлөлтийн газрын захирал З.Гантогоо, Нийтийн удирдлагын тэнхимийн эрхлэгч Г.Баасанжав хүрэлцэн ирж үг хэлэв. Оюутнуудад зориулж нийтийн удирдлагын тэнхимийн багш С.Ариунбилэг “Монгол Улсын цахим засаглалын хөгжил, ирээдүйн чиг хандлага” сэдвээр оролцогч оюутнуудад сургалт орсон.

“Ковид-19 ба Монгол Улсын цахим засаглалын хөгжил, ирээдүйн чиг хандлага” ерөнхий сэдвийн хүрээнд ОУХНУС, ХЗС, ШУС-НУС, СЭЗИС, МУБИС, ОУУИС, ҮБХИС зэрэг олон их сургуулиуд, өөр мэргэжлийн чиглэл бүхий 15 багийн оюутан залуус мэдлэг чадвараа сорин өрсөлдсөнөөс:

Тэргүүн байранд-Demo баг

Дэд байранд-Golden Snitch баг

Гутгаар байранд-E-Squad багууд тус тус шалгарлаа.

Байнгын хороодын шилдэг төлөөлөгчдөөр:

  1. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо: Hybrid багийн Б.Тэнгис
  2. Хууль зүйн байнгын хороо: Demo багийн М.Маралмаа
  3. Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хороо: Икарис багийн Г.Баясгалан
  4. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо: Perpetual Peace багийн А.Анундарь нар шилдгээр шалгарлаа.

Нийт шагналт байранд шалгарсан оюутнууд болон оролцогч оюутнууддаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье.