МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА, НИЙТИЙН УДИРДЛАГИЙН СУРГУУЛИЙН ЦАХИМ ДИПЛОМ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.
МУИС-ОУХНУС-ийн цахим диплом гардуулах ёслол 2021 оны 6-р сарын 24-ний өдөр 13 цагаас MS Teams платформоор зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд оролцсон хүндэт зочдоос дурдвал :
-
МУИС-ОУХНУС-ийн захирал С.Баттулга
-
ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын зөвлөх Т.Төгсбилгүүн
-
Дипломат ёслолын газрын захирал Д.Баярхүү
-
Америк,Ойрхи дорнод, Африкийн газарын захирал дэд захирал, МУИС ОУХНУС-ын төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч Т.Ганболд
нар оролцон энэ жил төгсөж буй оюутнуудын цаашдийн ажил амьдралд амжилт хүсэн, диплом, ромбо гардууллаа. Цахимаар 103 бакалаврын түвшний оюутан, 25 магистрын түвшний оюутан оролцов.
2020-2021 оны хичээлийн жилийн шилдэг төгсөгчөөр :
- ОУХ-ны магистрын төгсөгч М.Зоригт
- ОУХ хөтөлбөрийн төгсөгч Г.Анар
- ОУХ хөтөлбөрийн төгсөгч Ц.Эгиймаа
- ОУХ хөтөлбөрийн төгсөгч Т.Батзориг
ТУ хөтөлбөрийн төгсөгч Б.Батхишиг шалгарч батламж гардан авлаа.
Мөн МУИС ОУХНУС-ын Оюутны зөвлөлөөс 3 төрөлт номинацид шилдэг оюутнуудыг тодруулсан юм.
Шилдэг Судлаач төгсөгч: Б.Мөнхжигүүр
Шилдэг Нийгмийн зүтгэлтэн төгсөгч : Ц.Анужин
Шилдэг Авьяаслаг төгсөгч : Б.Батчулуун нар тодорсон юм.
Тус арга хэмжээний үеэр ОУХ-ны тэнхимийн эрхлэгч Ж.Баттогтох, ТУ-ын тэнхимийн эрхлэгч Г.Баасанжав нар нийт төгсөгч оюутнууддаа хандан мэндчилгээ дэвшүүлэв.
Ийнхүү МУИС ОУХНУС-ын цахим төгсөлт ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.