Нийтэлсэн огноо: 2021.06.07
“МОНГОЛ-ОРОСЫН ДИПЛОМАТ ХАРИЛЦААНЫ ХӨГЖИЛ-100 ЖИЛ” ОЛОН УЛСЫН ЭШ-НИЙ ХУРАЛ БОЛОВ

“Монгол-Оросын дипломат харилцааны хөгжил-100 жил: Өнгөрсөн, одоо, ирээдүй” ОУ-ын ЭШ-ний хурал 2021 оны 06-р сарын 03-ны өдөр цахимаар зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд үндэсний хэмжээний ИДС-иуд, ЭШ-ний байгууллагууд болон гадаадын гадаадын ИДС-иудын (Жавахарлал Неругийн Их Сургууль, Москвагийн Олон Улсын Харилцааны Их Сургууль (МГИМО), Тайваний Үндэсний Чэнгчи Их Сургууль зэрэг) профессор судлаачид илтгэл хэлэлцүүлэв.

Мөн түүнчлэн ОХУ-аас МУ-д суугаа ОББЭЭС АЗИЗОВ Искандер Кубарович, МГИМО төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч Д.Цогтбаатар, ОББЭЭС Л.Хангай, ГХЯ-ны БТГ-ын захирал Ш.Одонбаатар нар оролцож үг хэллээ.

Тус ЭШ-ний хурал нь Монгол-Оросын харилцааны дараах салбар чиглэлүүдийг хамрав. Үүнд:
- Гадаад бодлого, дипломат харилцаа,
- Соёл, хүмүүнлэг, шинжлэх ухааны харилцаа,
- Эдийн засгийн харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагаа,
- Хууль эрхзүй, нийгмийн харилцаа