Захирлын мэндчилгээ

mendchilgee

2016 онд МУИС-ийн 5 бүрэлдэхүүн сургуулийн нэг болох Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль анх үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна. Хийж бүтээснээ эргэн харж, дүгнэн хэлэлцэж буй онцгой үед манай сургуулийн Оюутан суралцагчид, Төгсөгчид, манайхыг сонирхож буй Иргэд та бүхэнтэй мэндчилж байгаадаа нэн таатай, баяртай байна.

Манай сургууль тогтвортой, мэдлэгт суурилсан нийгмийг бүтээхэд голлох байр суурьтай оролцох, хөрвөх, өрсөлдөх, дүн шинжилгээ хийх чадвартай мэргэжилтнийг бэлтгэдэг, нийгмийн хариуцлагатай, олон улсын харилцаа, нийтийн удирдлага, бодлого судлалын чиглэлээр бүс нутагтаа танигдсан, Элит сургууль байх зорилготой ажиллаж байна. Энэ зорилгодоо хүрэхийн тулд нээлттэй, чанартай, мэргэжлийн өндөр түвшинд, глобал хүрээнд гэсэн зарчимд тулгуурлан, шинжлэх ухааны салбар хоорондын, бодлогын судалгааг түлхүү хөгжүүлж, судалгаанд суурилсан сургалтын үйл ажиллагаанд анхаарч байна. Түүний зэрэгцээ үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг судлаач эрдэмтэд, гадаадын зочин профессор, өндөр түвшний судлаачдыг урин ажиллуулж, Монголын хувь заяаг үүрэх чин хүсэл эрмэлзэлтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой залуучуудыг суралцуулахын төлөө эрэл хайгуул хийн ажиллаж байна.

Бид Уламжлал хийгээд Шинэчлэлийг хослуулан, Суралцагчид болон Төгсөгчдийн залгамж холбоог цаг ямагт дээдлэн хүндэтгэж, “бүтээгдэхүүн”-дээ цаг ямагт анхаарал хандуулж, насан туршид нь хөгжүүлж, “брэнд”-жүүлэхийн төлөө шургуу хөдөлмөрлөж байна. Бид шинэ мэдлэгийн төлөө, Монгол оюун ухааны төлөө, хүн төрөлхтөний сайн сайхны төлөө ажиллах болно.

Манай сургууль Та бүхэнд үргэлж нээлттэй байх болно. Та бүхэнд аз жаргал, эрүүл энх, амжилт хүсэн ерөөе.

МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал

Сүхээгийн БАТТУЛГА