Номын сан

ОУХНУС-ийн номын сан нь 2001 онд оюутны бие даах төв нэртэйгээр 2000 гаруй боть номтойгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

номын сан нь мэдлэгт суурилсан  хөгжлийг бүтээхэд орчин үеийн  сургалт эрдэм шинжилгээ, судалгааны  агуулга, хөтөлбөрт  нийцсэн  ном хэвлэл, сурах бичгээр  номын фондоо тасралтгүй  баяжуулж ирсэн бөгөөд одоогийн байдлаар 8000 гаруй боть номтой болоод байна.

2014-2015 оны хичээлийн жилд МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Төв номын сан болон салбар сургуулиудын ОБДСТ-үүдийг  нэгдсэн удирдлагатай болж, ОБДСТ-үүд нь номын сангийн статустай  боллоо.

ОУХНУС-ийн номын сан нь Эрдэм шинжилгээ, судалгааны болон бакалаврын гэсэн чөлөөт сонголттой хоёр уншлагын танхимтай. Энэхүү уншлагын танхимууд нь мэргэжлийн чиглэлийн дагуу фондын баяжилтыг хийж эрдэмтэн багш, ажилтан, оюутнуудад нээлттэйгээр уншлага үйлчилгээг хүргэх, мэдээллийн орчинг бүрдүүлж чадлаа.

ЦАГИЙН ХУВААРЬ:

Даваа – Баасан:              830 – 1900

Бямба – Ням:                  Амарна.

БАКАЛАВРЫН УНШЛАГЫН ТАНХИМ

Хөтөлбөрийн дагуу ном сурах бичгээр баяжигдсан Монгол, Англи, Орос хэл дээрх номын фондтой, 38 суудалтай уншлагын танхимаар үйлчилж байна. Уншигч оюутанд зориулсан электрон каталоги ашиглах хайлтын компьютертай.

12326064_892546790827449_244307299_o

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ УНШЛАГЫН ТАНХИМ

Судалгааны сэтгүүл, магистр, докторын бүтээл, мэргэжлийн ном, сурах бичгийн фондтой, 24 суудалтай уншлагын танхимаар үйл ажиллагаа явуулж байна. Судалгааны зориулалтаар ашиглах, интернэтэд холбогдсон компьютертай.

12326067_891722380909890_1534038225_o

МУИС-ийн Төв номын сан болон салбар номын сангийн номын мэдээллийг Коха системд оруулсан бөгөөд http://catalog.num.edu.mn хаягаар хандан интернэтэд холбогдсон ямар ч төхөөрөмжөөс хайлт хийх боломжтой. Мөн түүнчлэн уншигчдад электрон каталогийн үйлчилгээг хүртээмжтэй болгох үүднээс уншлагын танхимд электрон каталогийн хайлтын компьютер байрлууллаа.

МУИС-ийн интернэт сүлжээнд холбогдсон төхөөрөмж ашиглан дэлхийн нэр хүнд бүхий JStor, Oxford, IMF elibrary зэрэг онлайн мэдээллийн системүүдийг ашиглах боломжтой.

5.1 МУИС-ийн профессор багш, ажилтан, суралцагч нарыг уншигчаар бүртгэн номын сангийн төрөл бүрийн үйлчилгээг  үзүүлнэ.

5.4 Суралцагч нь хичээлийн жилийн төгсгөлд номын сантай номын тооцоо хийх ба сургуулиас шилжсэн, төгссөн, оюутны үйлчилгээний картаа гээсэн зэрэг тохиолдолд тойрох хуудас зуруулж номын тооцоо хийнэ.

5.5 Багш ажилтнууд хичээлийн жилийн төгсгөлд номын сантай заавал тооцоо хийх ба зуны амралтын хугацаанд хэрэглэх ном хэвлэлийнхээ хугацааг сунгуулна.

5.10 Оюутны болон уншигчийн үнэмлэхийг үндэслэн уншигчдад нэг удаа 5 хүртэлх номыг олгоно.

5.12 Уншигч нь ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг алдаж үрэгдүүлсэн буюу гэмтээсэн тохиолдолд номын санчид мэдэгдэж ижил материалаар төлөх буюу БСШУСайдын 2007 оны 11 сарын 08-ны өдрийн 415 дугаар тушаалаар батлагдсан “Алдагдсан буюу гэмтээсэн ном, хэвлэлийг төлүүлэх журам”-ын дагуу төлж номын санг хохиролгүй болгоно.

5.14 Чөлөөт сонголттой уншлагын танхимаас ном хулгайлсан, ном хэвлэлийг гэмтээсэн, хуудсыг нь урсан, хулгайлах оролдлого хийсэн үйлдлийг ёс зүйн ноцтой зөрчил гэж үзэн “МУИС-ийн багш ажилтан, суралцагчийн ёс зүйн дүрэм”-ийн дагуу хариуцлага тооцож, сургуулиас хасах хүртэлх арга хэмжээ авна.

ХОЛБОО БАРИХ

Хаяг: МУИС-ийн хичээлийн V байр, Их Сургуулийн гудамж – 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар

Шуудан: Ulaanbaatar-46A BOX-06  Library of NUM

Цахим хуудас:http://library.num.edu.mn

Facebook хуудас: www.facebook.com/NUMlibrary

Электрон каталоги:http://catalog.num.edu.mn

Цахим шуудан: chim728@yahoo.com

Утас: 75754400-5109

Холбоотой мэдээлэл