Төгсөгч танд

МУИС-ИЙН ОУХНУС-ИЙН ТӨГСӨГЧДИЙН
ХОЛБОО

МУИС-ийн ОУХНУС-ийн Төгсөгчдийн Холбоо нь тус сургуулийн 2008 оны төгсөгч Б.Отгонбаатар, Э.Дөлгөөн, Б.Эрдэнэбат нарын санаачилгаар байгуулагдаж, мөн оны 4-р сарын 11-нээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус холбоо нь төгсөгчид ба сургууль хоорондын эргэх холбоог бэхжүүлэх, сургуулийн үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх, төгсөгчид өөр хоорондоо болон оюутан дүү нартаа мэдлэг туршлагаа хуваалцах, хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх, төрөлх сургуулиа нийгэмд сурталчлан таниулах зорилготой ажилладаг. Холбооны анхны   тэргүүнээр 1998 оны төгсөгч, ОУХНУС-ийн багш Д.Оюунсүрэн, анхны   гүйцэтгэх захирлаар 2002 оны төгсөгч, ОУХНУС-ийн багш С.Баясгалан нар сонгогдон ажиллаж байв.

2015 оны 12-р сарын 18-наас тус холбооны тэргүүнээр 1996 оны төгсөгч, ГХЯ-ны зөвлөх Д.Ганболд, гүйцэтгэх захирлаар 2015 оны төгсөгч У.Содхүү нар ажиллаж байна.

ОУХНУС-ийн Төгсөгчдийн холбооноос зохион байгуулдаг ажлуудаас дурдвал:

  • Төгсөгчдийн шинэ жилийн баяр
  • Танилцах уулзалт
  • Сагсан бөмбөгийн тэмцээн
  • Зуны цугларалт
  • Уулзалт, лекц
  • Сургалтын тэтгэлэг олгох

МАНАЙ СУРГУУЛИЙН БАХАРХАЛТ
ТӨГСӨГЧИД

МУИС-ийн ОУХНУС үүсгэн байгуулагдсан 25 жилийнхээ хугацаанд төрийн болон хувийн хэвшил, олон улсын байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, эх орныхоо хөгжил цэцэглэлд хувь нэмрээ оруулж байгаа олон шилдэг мэргэжилтнийг бэлтгэн гаргасан билээ. Манай сургуулиас төрөн гарсан тэдгээр бахархалт төгсөгчдийн заримаас дурдвал:

  • Монгол улсаас Франц улсад суугаа элчин сайд, 1997 оны төгсөгч М.Батсайхан,
  • Монгол улсаас Тайланд улсад суугаа элчин сайд, 1999 оны төгсөгч Т.Төгсбилгүүн,
  • Мөнхийн Үсэг группын ерөнхий захирал, 1996 оны төгсөгч Б.Батцэцэг
  • ГХЯны Дипломат ёслолын газрын захирал асан, ГХЯ-ны БТЗГ-ын зөвлөх, 1996 оны төгсөгч Д.Ганболд
  • Төрийн ёслолын албаны дарга, 1997 оны төгсөгч Х.Жанцан,
  • “Siemens” компанийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга, 1997 оны төгсөгч Ж.Бадамдорж
  • БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан, Монгол улсаас БНФУ-д суугаа ЭСЯ-ны элчин зөвлөх, 1998 оны төгсөгч Д.Далайжаргал,
  • Эрдэнэс Монгол компаний гүйцэтгэх захирал, 1998 оны төгсөгч Б.Бямбасайхан,
  • ГХЯны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал, 1998 оны төгсөгчД.Гэрэлмаа,
  • Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн хөтлөгч, продюсер, 1998 оны төгсөгч П.Анужин,
  • Хера Холдинг ХХК-ийн ерөнхий захирал, 1999 оны төгсөгч Х.Ганхуяг
  • Стратегийн судалгааны хүрээлэнгийн Европ, Хойд Америк судлалын төвийн эрхлэгч, 1999 оны төгсөгч Др.Д.Мөнхтөр
  • Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг залуу судлаачийн шагналт, НЕПКО компаний орчуулагч-редактор, 2008 оны төгсөгч Д.Хүрэлхүү
  • Үндэсний санал асуулгаар “Шилдэг 100 залуу”-гаар шалгарсан Либерал Хаус бодлого судалгааны хүрээлэнгийн НБД, 2007 оны төгсөгч Б.Мөнгөнзаяа.

Түүнчлэн манай сургуулийн төгсөгчдөөс олон хүн төрөлх сургуульдаа багшлан олон улсын харилцааны салбарын үндэсний боловсон хүчин бэлтгэх үйлсэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ олон улсын харилцаа, олон улсын эрх зүй, олон улсын эдийн засгийн харилцаа, аюулгүй байдал, геополитик, дипломат ажиллагаа, бүс нутаг судлал, орон судлал, олон улсын байгууллага, хямрал зохицуулалт, энх тайван судлалын чиглэлээр судалгаа хийж, судалгааныхаа үр дүнг гадаад дотоодын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлж, мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсээр ирлээ. Үүнд:

  • 1994 оны төгсөгч, ОУХНУС-ийн захирал Др., Дэд проф. С.Баттулга
  • 1991 оны төгсөгч, ОУХНУС-ийн багш Др., Дэд проф. Ж.Баттөр
  • 1997 оны төгсөгч, ОУХНУС-ийн багш Др., Дэд проф. Ж.Баттогтох
  • 1999 оны төгсөгч, ОУХНУС-ийн багш Др., Дэд проф. С.Энхцэцэг
  • 1998 оны төгсөгч, ОУХНУС-ийн ахлах багш Д.Оюунсүрэн
  • 2001 оны төгсөгч, ОУХНУС-ийн ахлах багш С.Баясгалан
  • 2002 оны төгсөгч, ОУХНУС-ийн багш Д.Бүдсүрэн
  • 2010 төгсөгч, ОУХНУС-ийн багш Б.Баярцэнгэл

Холбоотой мэдээлэл