Сургалтын алба

Сургалтын алба нь оюутан таныг МУИС-ийн оюутан болох хүсэлт гаргахаас авахуулаад төгсөх хүртэл үйлчлэхээс гадна төгссөний дараа ч мөн холбоотой ажилладаг “Оюутан төвтэй” нэгж юм. Бид МУИС-ийн суралцагч таныг дээд боловсролын зэрэгтэй иргэн болон төлөвшихөд тань хамгийн ойр ажиллаж МУИС-ийн мянга орчим багш нараар хичээл заалгах сонголтыг хийх боломжоор хангах баг бүрэлдэхүүн юм.

Бид танд Сургалтын нэгдсэн албадаараа дамжуулан дараах үйлчилгээг үзүүлнэ.Үүнд:

1.    Суралцагчын суралцах үйл ажиллагааг дэмжихтэй холбогдуулан:

  • Хичээл, мэргэжил сонгоход зөвлөгөө өгч, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа болон бусад шаардлагатай мэдээллээр хангах;
  • Суралцагчын санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, хариу өгөх, холбогдох нэгжээр шийдвэрлүүлэх;
  • Суралцагчын суралцах хугацааны холбогдох тодорхойлолт олгох;
  • МУИС-ийн хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа, Эрдмийн баяр зэрэг сургалттай холбоотой тэмдэглэлт үйл ажиллагаануудыг зохион байгуулах;

2.    Суралцагчын суралцах хугацаанд гарч буй нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч, тусламж дэмжлэг үзүүлэхтэй холбогдуулан:

  • Оюутныг дотуур байранд оруулах;
  • Суралцагчийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах;
  • Суралцагчын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийж оюутанд мэдээлэх, хөдөлмөрийн харилцаа, зах зээлд бэлтгэх үйл ажиллагааг зохион байгуулах;
  • Суралцагчын нийгмийн бусад шаардлагатай үйлчилгээнд хамруулах;
  • Оюутны байгууллагуудтай хамтран ажиллах;
  • Суралцагчын соёл, хүмүүжил, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах.

Та доорхи бичиг баримтуудыг өөрийн харьяаллын Сургалтын албанаас авч болно. Үүнд:

  • Дүнгийн тодорхойлолтыг автомат машинаас авах эсвэл өөрийн эрхээр SiSi системээс хэвлэн авч СА-ны эрхлэгчийн гарын үсэг, тамгаар баталгаажуулна.
  • Чөлөө авахад чөлөө хүсэх маягтыг СА-ны оюутны бүртгэл хариуцсан мэргэжилтнээс авч бөглөн зааварлагчид өгнө.
  • Үргэлжлүүлэн суралцах хүсэлт гаргахдаа СА-ны оюутны бүртгэл хариуцсан мэргэжилтэнд хандана.
  • Хичээлийн хуваарь, хичээл сонголт, баталгаажуулалт хийхтэй холбоотой асуудал гарвал СА-ны сургалтын технологи хариуцсан мэргэжилтэнд хандана.

Сургалтын алба нь сургалтын албаны эрхлэгч,  дараах чиг үүргийн дагуу ажиллах мэргэжилтэн нараас бүрдэнэ.

Үүнд:

  • Элсэлт, шилжилт, төгсөлт хариуцсан мэргэжилтэн
  • Оюутны бүртгэл хариуцсан мэргэжилтэн
  • Технологи хариуцсан мэргэжилтэн
  • Хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн
  • Оюутанд үйлчлэх зааварлагч
_MG_0259

Сургалтын албаны эрхлэгч: Г.Энхбаяр 

  • Сургалтын хөтөлбөрийн агуулга, стандартыг үндсэн нэгж, хөтөлбөрийн хороодтой хамтран боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах,
  • Сургалттай холбоотой мэдээллээр хангах,
  • Сургалтын чанарын удирдлага, үнэлгээг хэрэгжүүлэх,
  • Оюутан болон оролцогч талуудын сэтгэл ханамжид шинжилгээ хийх

Элсэлт, шилжилт, төгсөлт хариуцсан мэргэжилтэнС.Балжинням

  • Бүрэлдэхүүн сургуулийн элсэлт төгсөлтийн үйл ажиллагааг хариуцах,
  • Оюутны шилжин суралцах хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлүүлэх
balj

Оюутны бүртгэл хариуцсан мэргэжилтэн: Л.Сарантуяа

  • Оюутны, сурах үйл ажиллагаатай холбоотой тушаал шийдвэрийг боловсруулж баталгаажуулах,
  • Сургалтын мэдээллийн системд оюутны цахим мэдээллийг хөтөлж,  суралцах үйл ажиллагааг дэмжих,
  • Оюутны мэдлэг чадварыг үнэлэх явцад хяналт тавих
12191085_915426158537341_938815216755528986_n (1)
_MG_0909

Хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн: Э.Амарбаяр

  • Сургалтын хөтөлбөр хичээлийн төлөвлөгөөг стандартын дагуу боловсруулсан эрх зүйн бичиг баримтыг эмхэтгэх,
  • Баталгаажсан мэдээллийг сургалтын системд оруулах, мэдээллийг хянах,
  • Сургалтын чанарын баталгаажуулалтыг хангах талаар холбогдох нэгж, албатай хамтран ажиллах
oyun

Сургалтын технологи хариуцсан мэргэжилтэн: С.Оюунсүрэн

  • Бүрэлдэхүүн сургуулийн сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцлийг бүрдүүлэх,
  • Сургалтанд хамрагдаж буй оюутны хичээл сонголт болон багш нарын хичээлийн хуваарийг зохицуулах, гүйцэтгэлийг хянах, мэдээллийг нэгтгэх,
  • Анги танхимын ашиглалтыг хариуцах
_MG_0138

Оюутанд үйлчлэх зааварлагчШ.Солонго

  • Оюутанд хүрэх мэдээлэл, үйлчилгээг шуурхай чанартай болгох,
  • Оюутныг дэмжих нийгэм соёл хүмүүжил, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хамруулах,
  • Оюутны үнэмлэх, тодорхойлолтыг бэлтгэж өгөх,
  • Оюутны санал хүсэлтийг авч шийдвэрлүүлэх

Холбоотой мэдээлэл