77307730-5101   Даваа- Баасан: 9:00 - 18:00    sirparo@num.edu.mn
  • facebook
logo
  • Эхлэл
  • 25 ЖИЛИЙН ОЙ
  • Бидний тухай
    • Захирлын мэндчилгээ
    • Багш, профессорууд
    • Сургуулийн танилцуулга
    • Хүндэт докторууд
    • ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭС
    • Сургуулийн бүтэц
    • Захиргааны зөвлөлийн хурал
    • Төлөвлөгөө 2018
    • Close
  • Сургалт
    • 12299548_890866197662175_1956477909_oБакалаврын сургалт
    • 12299788_890866217662173_698436454_oМагистрын сургалт
    • _MG_8902Докторын сургалт
    • training.RedCalendarХичээлийн жилийн хуанли
    • shutterstock_157163267_legal_angelablogЖурам
    • Close
  • СУДАЛГАА, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Эрдэм шинжилгээ, төсөл хурал
      • Олон улсын хурал
      • Улсын хэмжээний хурал
      • Сургуулийн хэмжээний хурал
      • Магистрын хурал
      • Оюутны хурал
      • Close
    • Эрдэм шинжилгээний сэтгүүл
    • Бодлогын мэдээ сэтгүүл
    • SIRPA NEWS: Оюутны сэтгүүл
    • NUM Leadership Conference
    • Close
  • Гадаад харилцаа
  • Номын сан
  • Шилэн данс
  • Мэдээлэл

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №1

Үйл явдал

  • АЖИЛ ОЛГОГЧ – ТӨГСӨГЧ – ОЮУТАН – БАГШ НАРЫН УУЛЗАЛТАД ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА.
  • UB IMPULSE 18: ”Чанартай өсөлт” сэдэвт ээлжит хэлэлцүүлэг болно
  • “SIRPA FORUM-2019” ЭШ-ний хурал болно
  • “ТӨРИЙН УДИРДЛАГА” МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДЫН ДУНД ЗАРЛАЖ БУЙ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН
  • ТӨРИЙН УДИРДЛАГЫН ХӨТӨЛБӨРИЙН МАГИСТР, ДОКТОРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
Нийтэлсэн Алтан-Өлзий 2016-04-27

Нийгэм, ёс зүй

Лүндээжанцан Д. Эрх мэдэл ба ардчилал:Ирээдүйн улс төр, эрх зүйн боловсролд зориулсан онол, арга зүйн гарын авлага. – УБ.: Адмон, 2015. – 168 х.

    МУ-ын гавьяат хуульч Д. Лүндээжанцангийн энэхүү гарын авлагад нь улс эх орныхоо байгалийн баялгаа ариг гамтай, ирээдүйн хөгжил дэвшлийг хурдасгах, хүн ардынхаа ахуй амьдралыг дээшлүүлэх, үр ашигтай ашиглах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн эмзэг байдлыг арилгах, дэд бүтцийг хөгжүүлэх /жишээ нь төмөр зам тавих/ зэрэг улс орныхоо хөгжлийн хувь заяа, үндэсний аюулгүй байдал, авилгатай тэмцэх, шудрага ёс тогтоох, шудрага шүүх төлөвшүүлэх, төр засагт нийгмээрээ санаа нэгтэй хөдлөхийн оронд хэсэг бүлгээрээ талцаж, маргаж, цаг хугацаа алдах зэрэг олон олон чухал асуудлуудыг хөнджээ.

60.55

Л-87                                                                                                             /ОУХНУС-5ш/

Хандмаа С. Нийгмийн ажлын ёс зүй: 2 дахь хэвлэл /Ред. Т. Бүрэнжаргал. – УБ.: Мөнхийн үсэг, 2015. – 208 х.

    Тус бүтээлд нийгмийн ажлын үнэт зүйлс, ёс зүйн зарчим, ёс зүйн хоёрдмол байдал, эрсдлийн менежмент, ёс зүйн шийдвэр гаргах үйл явц, нийгмийн ажлын судалгааны ёс зүй, ёс зүйн баримт бичгүүд, кейс, мэдлэг шалгах асуулт, дасгалыг багтаан нийгмийн ажлын чиглэлээр суралцаж буй оюутнууд, нийгмийн ажилтнууд, болон сонирхогч нарт зориулагдана.

60.55

Х-22                                                                                                             /ОУХНУС-1ш/

Амартия Сен. Хөгжил бол эрх чөлөө /Орос хэлнээс Орч. А. Энхбаатар, Э. Мөнхжаргал, Ред. Ч. Мөнхтуяа. – УБ.: Адмон, 2014. – 317 х.

     Амартия Сений гол бүтээлүүдийн нэг болох “Хөгжил бол эрх чөлөө” хэмээх энэ номонд хувийн эрх чөлөөг голлон оройлох үүргийг харуулахын зэрэгцээ нийгэмд өрнөж буй үйл явцуудаас уг эрх чөлөөнд ямар хамааралтайг авч үзсэн болно. Мөн ийм төрлийн эрх чөлөөгүй байдлыг алга хийх явдал хөгжлийн үндсэн хүчин зүйл болохыг тус бүтээлд нотлон харуулжээ.

60.56

А-51                                                                                                             /ОУХНУС-3ш/

Галиндэв Б. Монголын нийгмийн өөрчлөлтийн үе дэх ёс суртахууны асуудлууд /Хян. Д. Дашжамц., Ц. Пүрэв. – УБ.: Гэрэгэ принт, 2010. – 152 х.

  Энэхүү нэг сэдэвт бүтээлүүддээ нийгмийн үнэлэмжийн асуудлыг голчлон авч үзжээ. Харинуг бүтээлийг судлаачид олон янзаар дүгнэн тайлбар өгчээ.

60.56

Г-19                                                                                                             /ОУХНУС-3ш/

Руссо Ж.Ж. Нийгмийн гэрээ ба улс төрийн эрхийн зарчмууд /Орч. Р. Янжмаа, Хян. Ч. Өнөрбаяр. – УБ.: Мөнхийн үсэг, 2015. – 204 х.

Жан Жак Руссо ньЖеневийн гүн ухаантан, соён гэгээрүүлэгч, гайхамшигтай уран зохиолч, хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн гарамгай улс төрийн философичдын нэг. Түүнийг хамгийн ихээр алдаршуулж, нэрийг нь мөнхжүүлсэн бүтээл бол та бүхэнд толилуулж буй “Нийгмийн гэрээ ба улс төрийн зарчмууд” хэмээх зохиол. Уншигч та тус бүтээлээс хүн төрөлхтөний хамгийн гарамгай сэтгэгчид мэргэн оюунаа уралдуулсаар ирсэн эрх чөлөөг дээдлэх үзэл, хууль дээдлэх ёс, ардчилсан төрийн талаар гайхамшигтай үндэслэл, нотолгоог энэхүү номноос олж мэдрэх байхаа.

60.56

Р-89                                                                                                      /ОУХНУС-5ш/

Эдийн засгийн шинжлэх ухаан

Ломбарди Г.Ж. Үнэт зүйлсийн код:Эдийн засаг ба нийгмийн үнэт зүйлсийн хосолмол чанар /Орч. Н. Цэндмаа., Д. Сарангэрэл, Хян. Ц. Баясгалан., Б. Алтанзул. – УБ. – 228 х.

Италийн доктор Гьюдо Жеорж Ломбардигийн бичсэн энэхүү ном нь америкийн бизнес лийдэрүүдээс өндөр магтаал сайшаалыг хүртжээ. “Үнэт зүйлс код” ном нь эдийн засгийг өөрчлөх асуудал болон энэ зууны хэрэгцээг олон талаас нь нарийвчлан авч үзсэн сонирхол татсан, баялаг мэдээллийг агуулсан бизнесийн талаар гарч байгаагүй үй олон номнуудаас гагцхүү энэбүтээл таны нэг хэв загвараасаа салж, лавшруулан тунгаахад тань түлхэц дэм үзүүлнэ.

65

Л-73                                                                                                             /ОУХНУС-5ш/

Фридман М. Хувь заяагаасонгох нь: Анхны хэвлэл /Орч. Баабар., Л. Амарсанаа, Ред. Баабар., Л. Амарсанаа., Б. Болдбаатар, Хян. В. Уянга. – УБ.: Мөнхийн үсэг, 2014. – 448 х.

Фридман бол орчин үеийн хамгийн нөлөөтэй улс төрийн эдийн засгийн ухааны мэргэжилтэн, зууны тэргүүний сэтгэгч нарын нэг юм. Тэрээр Адам Смит, Жон Милл, Алфрэд Маршалл, нарын нэр төртэй заргамжлагч, өнөө үеийн Адам Смит, орчин үеийн ертөнцийн дотоод хөдөлгөгч механизмыг хамгийн үнэмшилтэйгээр тайлбарлагч. Зохиогч номондоо орчин үеийн ертөнцийн нээлттэй нийгэм дэх эдийн засгийн харилцааны үндсэн механизмыг тайрбарлаж, юун дээрээ алдаж онож буйг Америкийн жишээн дээр дэлгэрэнгүй өгүүлнэ.

65.0г

Ф-33                                                                                                             /ОУХНУС-3ш/

 

Хямралын үеийн удирдлага:Харвардын бизнесийн тойм /Орч. Х. Мичидгоо, Хян. О. Чинбаяр., О. Чинзориг. –УБ.: Номт пресс, 2011. – 276 х.

Хямрал нь огт санаандгүй, заримдаа удирдлагын зүгээс ямарваа нэг алдаа мадаг гаргаагүй байхад ч гэсэн хэзээ ямагт тохиолддог. Бизнест тохиолддог элдэв янзын хямралт нөхцөл байдлыг хувилбар бүрээр нь тоолж барахын аргагүй билээ. Үйлдвэр аж ахуйн газрын ирээдүй нь удирдагч  хүн үүссэн хямралыг мэргэжлийн үүднээс хэр зэрэг шийдвэрлэж чадаж байгаагаас ихэнхдээ шалтгаалдаг байна.  Номонд гарч буй зохиогчдын тухай мэдээлэл,уг өгүүлэлүүд анх нийтлэгдэж байсан тухайн тэр цаг үеийгхамаарч байсныг өгүүлсэн болно.

65.050

Х-97                                                                                                             /ОУХНУС-2ш/

Тунгалаг Д. Үндэсний эдийн засгийн аюулгүй байдлын онол, практикийн зарим асуудал /Хян. Д. Бадрал. – УБ.: 2014. – 335 х.

Толилуулж буй энэ бүтээлдээ МУ-ын эдийн засгийн аюулгүй байдлын онол, практикийн тулгамдсан асуудлыг судлан шинжлэх, гадаад, дотоодын аюул заналыг тодорхойлох, аюулгүй байдлын түвшинг үнэлэх, улмаар эдийн засгийн аюулгүй байдлыг хангах арга замыг тодорхойлохыг зорьжээ.

65.2/4-98

Т-67                                                                                                             /ОУХНУС-2ш/

Хантэр Л. Үнэ чөлөөл: Төв банкыг татан буулгаж эдийн засгийг эмхлэе /Орч. Б. Оюунчимэг, Ред. П. Цэнгүүн., Б. Болдбаатар. –УБ.: Мөнхийн үсэг, 2015. – 266 х.

    Зохиогч бүтээлдээ Холбооны нөөцийн банкийг монетари системд хяналт тавих үүргээс чөлөөлөх, түүнчлэн тус банкны америкийн эдийн засагт эзлэх уршиг дагуулсан эрх дархыг үгүй хийх нь хөгжил цэцэглэлтийг авчирч, нийт америкчуудын амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд ямар чухал болохыг өгүүлнэ. Мөн улс орны эдийн засгийн асуудал, Холбооны нөөцийн банкны үйл ажиллагааны доголдлыг нарийн тодорхой бичсэн нь уншигч танд хялбар, ойлгомжтой болгожээ.

65.26

Х-22                                                                                                             /ОУХНУС-5ш/

Давууч М. Төрийн санхүү: Сурах бичиг /Ред. С. Доржсүрэн., Б. Энхтуяа, Хян. Ёндондүйчир. – УБ.: Соёмбо принтинг, 2015. – 212 х.

Сурах бичигт төрийн санхүүгийн үндсэн асуудал, төсөв, төсвийн харилцаа, улсын төсвийн орлого ба зарлага, төрийн санхүүгийн хяналт ба шинжилгээ гэсэн бүлгүүдтэйгээр уншигч олон түмэндээ ойлгоход энгийн хялбар байдлаар бичсэн нь оюутан залуусынсудалгаа шинжилгээний ажилд туслах бизээ.

65.261

Д-42                                                                                                            /ОУХНУС-3ш/

Амарзаяа У. Хүний нөөцийн хөгжил: Анхдугаар хэвлэл /Ред. Г. Батхүрэл. – УБ.: Time printing, 2014. – 290 х.

Тус номонд хүний нөөцийн хөгжлийн түүхэн үе шат, филоософи үзлийг авч үзэхийн зэрэгцээ хүний нөөцийн хөгжлийн бүрэлдхүүн хэсгүүд болох суралцахуй, гүйцэтгэл, өөрчлөлт, мөн энэ салбарт томоохон хувь нэмэр оруулсан эрдэмтэн судлаачдын бүтээлүүдийг багтаажээ. Энэ номыг 4 бүлэг 14 зүйлтэйгээр авч үзжээ. Эхний бүлэгт: хүний нөөцийн хөгжлийн тухай үндсэн ойлголт, түүний процесс, түүх, философи үзэл санааг. 2-р бүлэгт: хүний нөөцийн хөгжлийн бүрэлдхүүн хэсгүүд, 3-р бүлэгт: хүний нөөцийн хөгжлийн загваруудын тойм, 4-р бүлэгт: хүний нөөцийн хөгжлийг үнэлж дүгнэх арга зүй, үүрэг, хариуцлага, ёс зүйн стандартууд гэх зэрэг тус бүр нарийвчлан тайлбарлажээ.

65.290-2

А-51                                                                                                             /ОУХНУС-3ш/

Шилдэг хүмүүсийг ажилд авах, тогтвортой ажиллуулах нь: Цуврал: /Орч. Н. Хашбат, Ред. Г. Ганчимэг. – Сүүн Сувд, 2015. – 163 х.

Ричард Люүки Harvard Business Essentials цувралын хэд хэдэн номыг эмхэтгэн гаргажээ. Энэ цуврал нь бизэесийн хамгийн чухал сэдвүүдээр цогц зөвлөмж, чиглүүлэг, мэдээлэл уншигчдадаа хүргэдэг. Цуврал нь ямар ч түвшний туршлагатай уншигчдад үнэ цэнэтэй зөвлөмж, практик арга хэрэгслүүдийг өгч чаддаг. Дэлхийн нэр хүндтэй их дээд сургуулийн профессор багш нар бүтээлүүдийн чанар, үнэн зөв байдлыг нарийн хяндаг учраас та хүсэн хариултаа эндээс авах боломжтой.

65.290-2

Л-89

Өөрчлөлт, шилжилтийг удирдах нь. – 134 х.         /ОУХНУС-2ш/

Гүйцэтгэлийн удирдлага.– 163 х.

Багшийн удирдлага. – 161 х.

Лутчимэг Х., Дамдинсүрэн Л. Удирдахуйн ухаан: Сурах бичиг: 4 дэх хэвлэл /Ред. Т. Дорж., Д. Лхамсүрэн., Н. Наранчимэг ба бус. – УБ.: Тэпэ, 2015. – 344 х.

    Сурах бичигт менежментийн үндэс, хүний нөөцийг идэвхижүүлэх зарим асуудал, удирдлагын арга барилыг төгөлдөржүүлэх зарим асуудал, менежерийн арга барил гэсэн 4 бүлэгт хуваажээ. Удирдсан хамт олноо үлгэрлэн манлайлаж, тэдэнд бодитой нөлөөлж, хамт олны өмнө дэвшигдсэн зорилтыг хэрэгжүүлж чадвал удирдах ажилтны арга барилыг онолтой холбон судалж нийтийн хүртээл болгож байх явдал юм. Сурах бичиг нь судлаачид, энэ чиглэлээр суралцаж буй оюутан, бизнес эрхэлж буй менежерүүд, бие даан суралцагчдад гарын авлага болж өгнө.

65.290-2

Л-84                                                                                                             /ОУХНУС-5ш/

Шуурав Я., Отгонтуяа Л., Баясгалан Б., Бямбасүрэн Я. Менежментийн шинэ парадигма: төлөвшил, хөгжлийн үндсэн хандлагууд /Ред. Г. Цэдэндагва. – УБ.: Соёмбо принтинг, 2014. –259 х.

    Энэхүү хамтын бүтээлээ бүхэлд нь дахин засч сайжруулахын хамт дараах /мэдлэгийн менежмент, суралцагч байгууллага/ хэсгийг шинэчлэн агуулгыг нь өргөжүүлжээ.Үүнд байгууллагын стратегийн сэтгэлэгээ, холч бодлогоор удирдах, мэдлэгийг удирдан хөгжил дэвшлийн гол хөдөлгөгч хүч болгон ашиглах, байгууллага бүр ямагт сурч байх, итгэлцлийг байгууллагын зан үйлийн хэм хэмжээ болгон төлөвшүүлэх, менежментэд бенчмаркингийн судалгааг дагаж дууриах биш харин цоо шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлэх зорилгоор хэрэглэх, түүнчлэн аливаа байгууллага нийгмийн хариуцлагатай, ёс зүйтэй байх талаар онол, үзэл баримтлалууд шинэ зууны менежментийн парадигмагийн үндсийг бүрдүүлж буй шинжлэх ухааны голлох хандлагууд зэргийг нягт уялдуулахыг зорьжээ.

65.290-2

М-44                                                                                                             /ОУХНУС-3ш/

Цэрэн Г. Байгууллагын зан төлөв: Сурах бичиг /Ред. Б. Болор. – УБ.: Адмон, 2014. – 416 х.

    Энэ сурах бичгийн гол зорилго нь байгууллагын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхийн тулд хувь хүний, бүлгийн зан төлөвийг хэрхэн зөв удирдах, түүнчлэн зөрчилдөөний менежмент, ажлын стресс, байгууллагын соёлын талаар орчин үеийн онол, практик мэдлэгүүдээс гадна бүтэц агууллагын хувьд цогц шинэчлэлтүүдийг оруулсан ба нэмэж “Бүлгийн зан төлөв” гэсэн сэдвийн хүрээнд “Ажлын баг”, “Харилцаа” гэсэн сэдвийг тус тус багтаан оюутнууд, бизнес эрхлэгчид, менежмент сонирхогчдодоо өргөн барьж байна.

65.290-2

Ц-96                                                                                                     /ОУХНУС-30 ш/

Чулуунцэцэг Ч., Өнөржаргал Ц. Төслийн удирдлага /Ред. Я. Шуурав., Д. Ганбаатар. – УБ.: Соёмбо принтинг, 2012. – 247 х.

Зохиогчид “Төслийн удирдлага” энэ бүтээлдээ олон жилийн туршлагадаа суурилсан судалгаа, сургалт-хөгжлийн шинэ хандлагыг иш үндэс болгон уншигч олондоо толилуулж байна. Сурах бичигт төсөл, төслийн удирдлагын талаарх ойлголт, үзэл баримтлал, улс орны хөгжлийн хэтийн төлөвтэй холбоотой зарим томоохон төслийн шинжилгээний арга техникийг нийтэд хүргэж байгаа нь онцлог төдийгүй тухайн төсөлд эдийн засаг, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалт хийх сонирхол бүхий талуудад ч дэмжлэг болох талтай.

65.290-2

Ч-89                                                                                                             /ОУХНУС-3ш/

Шуурав Я., Сайнцогт Ч. Удирдлагын шийдвэр боловсруулахад экспертийн үнэлгээний аргыг хэрэглэх нь: 2 дахь хэвлэл /Ред. Д. Тосонхүү. – УБ.: Номтпресс, 2011. – 48 х.

Энэхүү гарын авлаганд нэр томъёоны товч тайлбар, удирдлагын шийдвэр боловсруулах экспертийн үнэлгээний аргын мөн чанар, агуулга, зарим аргын онцлог, хэрэглээ, экспертүүдийн нийтлэлийн түвшинг тодорхойлох нь гэх зэрэг сэдвийг хамруулсан нь докторант, магистрант та бүхний судалгааны ажилд бага ч болов тус дөхөм болно.

65.290-2

Ш-93                                                                                                            /ОУХНУС-2ш/

Форд Х. Миний амьдрал, Миний амжилт /Орч. У. Нямсүрэн, Хян. О. Чинбаяр. – УБ.: Номт пресс, 2010. – 214 х.

    Хэнри Форд 1911 онд дэлхийг бүхэлд нь өөрчлөв. Тэрбээр конвейерыг зохион бүтээгч, хамгийн шудрага саятан хэмээн түүхэнд мөнхөрчээ. Х. Форд олонтоо алдаж, эндэж, эд хөрөнгөө үгүй хийж, дахин баяжиж, патентын төлөө зарга хийж, Америкийг аугаа их зогсонго байдлаас гаргасны төлөө хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хүчирхэг эдийн засгийн бэлгэ тэмдэг нь болж байв. Энэ алдарт номондоо өгүүлж буй үйлдвэрлэлийг зохион байгуулах түүний үзэл санаа болон арга барил нь өөрийн гэсэн бизнесийг бий болгосон мянга мянган үйлдвэрийн үйл ажиллагаанд ажил хэрэгчээр тусч , хүн бүрийн анхаарлыг татсаар л байна.

Үр бүтээлтэй хүмүүсийн 7 дадал зан чанарын ёс зүйг сэргээх нь /Орч. С. Тунгалаг, Ред. Д. Гэрэлмаа. – Хөх Монгол принтинг, 2015. – 398 х.

    АНУ-ын Тайм сэтгүүлээс шалгаруулдаг Америкийн нөлөө бүхий 25 эрхмийн нэгээр шалгарсан Стефен Р. Кови нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж хүндлэгдсэн манлайлагч, гэр бүлийн эксперт, багш, байгууллагын зөвлөх хүн юм. Доктор Кови нь номондоо хувь хүний болон мэргэжлийн асуудлуудыг шийдвэрлэх нэгдмэл, цогц зарчимд суурилсан хандлагуудын тухай өгүүлэх аж. Дэлхийн зах зээлд өөрийн бат бөх байр сууриа эзэлсэн олон арван компани, бизнесийн удирдагчид Ковигийн 7 дадал номыг өөрсдийн байгууллагын үйл ажиллагааны тогтолцоо, хөгжилд томоохон үүргийг гүйцэтгэсэн гэж үздэг.

65.304.13

Ф-15                                                                                /ОУХНУС-2ш/

Макартан Х., Жеффри Д. Сакс., Жозеф И. Стиглиц. Байгалийн баялгийг “Хараалаас” зайлсхийх нь /Орч. Д. Энхзаяа, Ред. П. Саранцэцэг., Д. Энхзаяа. – УБ. – 397 х.

    Дэлхийн алдартай эдийн засагч нарын хамтран бичсэн энэхүү бүтээл нь гарсан цагаасаа хойш олон улсын эдийн засаг, улс төр,нийгмийн амьдралд маш чухал нөлөө үзүүлснээрээ орон орны ширээний алдарт бүтээл болж өгчээ. Уг номонд газрын тосны ач холбогдол болон элдэв бэрхшээл, төрөл бүрийн гэрээ,  өмч эзэмшлийн хэлбэрүүд, удирдлагын янз бүрийн системийг авч хэлэлцсэн болно. Энэ ном сая сая хүний амьдралд нөлөөлж буй баялгийн хараалаас ангижрах практик шийдлүүдийг гаргасан байна. Тиймээс сүйрэл дагуулсан бэрхшээлийг шийдэхийг зорьж буй эрдэмтэд, бодлого тодорхойлогч нарт онцгой зөвлөмж өгөх болно.

65.304.13

М-15                                                                                                             /ОУХНУС-5ш/

Заяадэлгэр А. Боловсролын эдийн засаг. – УБ.: Мөнхийн үсэг, 2011. – 873 х.

    Энэ номыг 8 бүлэгт хуваан авч үзжээ. Эхний бүлэгт: шинжлэх ухааны үндэс болсон хувь хүний аз жаргал нийгмийн сайн сайхан байдлын онол, 2-рт: боловсролын эдийн засгийн суурь онол болох хүмүүн капиталын онол, 3-рт: боловсролын шууд бус үр ашгийг нийгмийн болон хувь хүний түвшинд судлах, 4-рт:боловсролд оруулах хөрөнгө оруулалтын үр ашгийг хэрхэн хэмжих, боловсролын өгөөжийн шинжилгээний үр дүнг боловсролын эдийн засгийн бодлогод хэрхэн хэрэглэхийг судлах, 5-рт: боловсролын нийгмийн зорилтуудыг, 6-рт: боловсролын үйлдвэрлэлийн функцийн онолыг, 7-рт: боловсролын +зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг хэн төлөх, эцэг эх, төрийн оролцоо ямар харьцаатай байх, төрөөс боловсролыг хэрхэн санхүүжүүлдгийг, 8-рт: боловсролын төсвийн менежментийг судлах зэрэг боловсролын эдийн засгийн янз бүрийн үзэл баримтлалыг аль болохоор багтаан оруулжээ.

65.497

З-33                                                                                                             /ОУХНУС-1ш/

Хайт С. Эдийн засгийн алуурчдын золиосууд: Эзэрхэг гүрний эртний арга бач /Орос-Анг хэлнээс Орч. Х. Болорболд. –  УБ.: Соёмбо принтинг, 2011. – 511 х.

Энэ номонд ядуу буурай улс орнуудын гашуун сургамжууд, ажилгүйдэл ядуурлын цаад шалтгаануудыг нь олон улсын банк санхүү, зээл тусламжийн байгууллагуудад ажиллаж байсан хүмүүс илэн далангүй тайлбарлан өгүүлж, байдал ноцтой болоод байгаа тухай сануулсан ба яригдаж байгаа асуудлууд бүгд албан ёсны олон баримт бичгүүд, бодит нотолгоонууд дээр тулгуурласан /ишлэлүүд бий/, мөн тухайн үйл явдалд өөрийн биеэр оролцож байсан тэр хүмүүсийн бичсэн түүх юм.

65.7

Х-15                                                                             /ОУХНУС-3ш/

Сенор д., Сингер С. Төр улс цогцолсон нь: Хэрмэл жүүдээс хүчирхэг Изриаль /Анг хэлнээс Орч. Б. Ганболд, Ред. Б. Цэнддоо. – УБ.: Нэпко, 2013. – 279 х.

Дэн Сенор, Сол Сингер нар нь энэхүү номоороо Изриаль улсын нэртэй шинийг сэдэгчид, хөрөнгө оруулагчдын жишээн дээр хэрхэн тус улсын саад тотгор дүүрэн соёл, шинэ сэдэл болон бизнесийн өвөрмөц нэгдлийг бий болгож чадсан тухайг харуулсан байна. Изриалийн жишээ бусад улс орныд төдийгүй хөгжин дэвжих байгууллага үүсгэх гэсэн хувь хүмүүст ч хэрэг болох сургамжуудаар баялаг болохыг өгүүлнэ.

65.9/5Изр/

С-42                                                                                                          /ОУХНУС-3ш/

Улс төр судлал, Олон улсын харилцаа

Улс төр. – УБ.: Монсудар, 2014. – 352 х.

Улс орноо хэрхэн зөв авч явах вэ гэх мэт асуултууд түүхийн туршид хүн төрөлхтний өмнө тулгарч, агуу сэтгэгчид өөр өөрсдийнхөө эринд янз бүрээр хариулт өгсөөр иржээ. Энэхүү номонд улс төрийн ойлголтыг товч тодорхой, энгийн хэллэгтэй тайлбарласан бөгөөд харин нарийн түвэгтэй онолыг бүдүүвчээр, улс төрийн ухагдахууныг оновчтой зураг дүрсээр илэрхийлжээ.

66.0

У-31                                                                                                             /ОУХНУС-5ш/

Цахим улс төр:Нийтлэлийн түүвэр /Ред.Д. Мягмарсүрэн., А. Энхбат., О. Чулуунбилэг ба бус, Хян. С. Базарпүрэв., Д. Амартүвшин. – Мигапринт, 2013. – 108 х.

 Блог цахим ертөнцийн өвөрмөц талбар. Цахим ертөнцөд хөл тавьж нийтлэл бичиж улмаар түүнийгээ таньж мэдэхгүй хүмүүст уншуулж тэдний санал, сэтгэгдэл, шүүмжийг сонсох, өөрөөр хэлбэл хувь хүн амьдарч буй нийгмийнхээ оюун санааны санд өөрийн үзэл бодлыг хандивлаж түүнээс нь ямар хариу гарч буйг харах явдал юм. Олон залуусын үзэл бодлоо илэрхийлдэг, хуваалцдаг, бусдыг сонсдог талбар болох блог нийтлэлийг анх удаа Д. Мягмарсүрэн товхимол болгон уншигчдад өргөн дэлгэж байна.

66.0

Ц-25                                                                                                             /ОУХНУС-3ш/

Жон Юл Ли., Андерсон Чад. Төрийн бодлого: Эхлэн суралцах бичиг /Орч. А. Цанжид. – Соёмбо принтинг, 2012. – 174 х.

“Төрийн бодлого” хэмээх энэ суралцах бичигт нь төрийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх ээдрээтэй атлаа нийгэмд зайлшгүй хэрэгтэй үйл явцын мөн чанарыг ойлгох, өөрөө бодлогын үйл явцад мэдлэгтэйгээр оролцох бололцоог олгож байгаа юм. Тийм болохоор энэ ном оюутанд төдийгүй, төрийн бодлогын тухай сонирхогч хэн бүхэнд тустай.

66.1/1/

Ж-80                                                                                                            /ОУХНУС-8ш/

Даваадулам Ц. Засаглалын үзэл баримтлал, нэр томъёоны тайрбар толь бичиг. – УБ.: 2010. – 114 х.

    Тус тайлбар толь бичигт 200 гаруй нэр томъёо, тэдгээрийн англи, монгол тайрбарын хамт багтсан бөгөөд эдгээрийг сонгохдоо зөвхөн төрийн захиргаа, засаглалын судалгааны субъектээр хязгаарлах зарчим баримтлахаас гадна нэр томъёонуудын утга, агуулга цаг хугацааны дагуу хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг харуулахыг хичээжээ. Улс төр, эрх зүй, эдийн засгийн зарим нэр томъёо англи хэлний салаа утгуудыг зөвхөн төрийн удирдлагатай холбогдох учир сонгон авч тайлбар өгчээ. Сэдэвтэй холбоотой дэлгэрэнгүй танилцах сонирхолтой уншигчдад зохиулж авсан ишлэл, эх үүсвэрийг боломжтой бүх газар тэмдэглэж, ашигласан хэвлэлийн жагсаалтад нэр, хаягийгтодорхой гаргасан байгаа.

66.2я2

Д-12                                                                                                             /ОУХНУС-3ш/

Зульфикар С.Энхбаатар Ч. Бүгд Найрамдах Казахстан улсын улс төрийн тогтолцоо. – УБ.: Арилдал, 2014 х.

   Бүгд Найрамдах Казахстан улс Монгол улсын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтоосны 20 жилийн ой өнгөрсөн онд тохиосон билээ. Хоёр улсын хоорондын харилцаа нь улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын хүрээнд идэвхитэй өрнөж, тодорхой үр дүнд хүрч байна. Иймд хоёр улсын харилцааны түүхэн ойн хүрээнд Монгол улс дахь Бүгд Найрамдах Казахстан улсын Элчин сайдын яамны санаачлага, дэмжлэгтэйгээр Казахстаны улс төрийн тогтолцооны талаар дэлгэрэнгүй ойлголт өгөх бүтээлийг гаргасан тул та бүхэн эндээс бага ч болтугай тодорхой мэдлэг авах байх.

66.3/5Каз/

З-80                                                                                                             /ОУХНУС-5ш/

Түмэндэмбэрэл Д. Хаос, хаосыг жолоодох нь /Ред. С. Одхүү. – УБ.: Арилдал, 2015. – 166 х.

    Хаос гэдэг нь Грекээр /раскрываюсь, разверзаюсь –нээгдэх, дэлгэгдэх/ гэсэн үг бөгөөд орчин үеийн хэллэгт эмх замбараагүй, эмх цэгцгүй гэсэн утгатай үг. Ингээд цаг үеэ олсон, эмзэг чухал сэдвийг хөндсөж бичсэн сонирхолтой, сургамжтай номын агуулгатай танилцахыг хүсье.

66.3/0/11

Т-78                                                                                                             /ОУХНУС-3ш/

Төр улсуудын засгийн газар: Дэлхийн улс төрийн тогтолцооны гарын авлага /Орч. Ч. Цэрэннадмид., Ч. Долгорсүрэн., Г. Билгээ, Хян. Г. Чулуунбаатар., Л. Хайсандай., А.М. Батаа. – УБ.: Монсудар, 2012. – 320 х.

Тус ном нь 3 бүлэгтэй. Эхний бүлэгт: МЭӨ-8000 жилийн өмнөх тэртээгээс өнөөдрийг хүртэл үүсч бий болсон засаглал, түүнтэй холбоотой улс төрийн шинжлэх ухааны бусад олон ойлголт, ухагдахууны гарал үүсэл, засаглалын хэлбэрүүд үүссэн он цагийн дарааллын дагуу зургаар товч тайлбарлав. Дараагийн бүлэгт: дэлхийн аль ч улс орны улс төрийн байдалд нөлөөлөх, заримдаа тодорхойлж байдаг олон улсын сүлжээ, байгууллагуудын үүсэл, хөгжлийн ерөнхий дүр зургийг харуулсан, сүүлийн бүлэгт: засаглалын тогтолцоо буюу улс орнуудад тогтон хэрэгжиж буй засаглалын үндсэн зургаан тогтолцоог нийт 193 орны жишээн дээр тус бүр дэлгэрэнгүй тайлбарлав. Номын дэд хэсгүүдэд засаглалын хэлбэр, бүтцийг улс орнуудын жишээн дээр тайлбарлахдаа улсуудыг хүн амын тоогоор нь дараалуулан байршуулжээ.

66.3/0/12

Т-59                                                                                                             /ОУХНУС-3ш/

Mэри Хилсон. Нордик загвар: 1945 оноос хойшхи Скандинавын орнууд /Орч. Б. Билгүүндарь., М. Батчимэг, Хян. Б. Ганбат. – УБ.: Интерпресс, 2013. – 201 х.

    “Нордик загвар” гэдэг ном дэлхийн хамгийн хөгжингүй бүс нутгийн нэгэн болох Скандинавын хойгийн улс орнуудын тухай юм. Скандинавын орнуудын хөгжлийн туршлага бидний төдийгүй дэлхийн бусад орны анхаарлыг татаад байна. Үүний нэг жишээ бол уншигч танд толилуулж буй энэ ном юм. Лондонгийн их сургуулийн профессор Мэри Хилсон Скандинавын орнууд улс төр, эдийн засаг, нийгмийн хувьд бусад бүс нутгаас ялгаатай өвөрмөц дүр төрхтэй байна гэж үзэж түүнийг хөгжлийн Нордик загвар гэж нэрлэжээ. Манай орны хувьд энэ загвараас сонирхох зүйл маш их байгаа. Эрхэм уншигч таны анхаарлыг өөрийн эрхгүй татах болно.

66.4

М-97                                                                                                             /ОУХНУС-2ш/

Төмөрчулуун Г. Олон улсын харилцаа, Монголын гадаад бодлого: онол, практик /Эмх. Т. Заяа. – УБ.: Мөнхийн үсэг, 2015. – 221 х.

    Зохиогч номондоо олон улсын харилцаа, олон улсын бодлого гэж юуг хэлэх, тэр дотроо бодлого үндэсний эрх ашиг, олон улсын аюулгүй байдал, дипломат ажиллагаа гэж юу болох тухай өөрийн санаа бодол, 1990-ээд оноос хойш Монголын гадаад бодлогод гарсан өөрчлөлтүүд, Монголын орчин үеийн гадаад бодлогын онолын үндэс гэж юу байхыг тодорхойлон тусгажээ. Мөн 1990 оноос өнөөг хүртэл бичиж нийтлүүлсэн өгүүлэл, ярилцлага, уншсан лекцүүд, олон улсын хурал зөвлөгөөнд тавьсан илтгэл, гадаад бодлогын шийдвэр гаргах тухай өрнөдийн онол болон бага улсуудын талаар зохиогчийн олон улс судлалаар ШУ-ны докторын зэрэг хамгаалсан бүтээлийн хэсгээс нь хүртэл багтаан хамруулжээ.

66.4

Т-58                                                                          /ОУХНУС- 30ш/

Эрх зүй, Парламент

 Сүхбаатар Ж. Өрнөдийн орнуудын захиргааны эрх зүйн тойм: Франц, Герман, Их Британ, АНУ /Хян. Д. Ганзориг. – УБ.: 2015. – 139 х.

Толилуулж буй номондоо харьцуулсан захиргааны эрх зүйн гарын авлага болгон ашиглахад зориулж захиргааны эрх зүйн хөгжлийн өвөрмөц түүх, соёлын өндөр төвшинг харуулж чадах “эх газрын захиргааны эрх зүйн тогтолцоот” улс орнуудаас Франц, Германыг “англосаксоны захиргааны эрх зүйн тогтолцоот” улс орнуудаас Их Британ, АНУ-ыг тус тус төлөөлүүлэн тоймлон авч үзэхийн хамт олон асуулт, асуултын хариулт санааг тусгасан байна.

67.401

С-86                                                                                                           /ОУХНУС-10ш/

Төртогтох Ж. Парламент судлалын гарын авлага:Нэмж засварласан 2 дахь хэвлэл. – УБ.: Хуст, 2010. – 219 х.

    Нэмж засварласан энэхүү ном нь 4 үндсэн хэсэгтэй.1-рт: Ази тивийн 10, Америк тив 3, Африк тив 1, Европ тив 16 улсын нийт 30 орны парламентийг сонгон оруулав. Тэдний 14 нь нэг танхимтай, 16 нь 2 танхимтай. Үндсэн хуульт хаант засагтай 9, бүгд найрамдах засагтай улс 21, бүтэц, зохион байгуулалт, бүрэн эрх, байнгын хороод, хууль хэлэлцэх, батлах, засгийн газартай харилцах харилцаа, хуралдааныдэг, удирдах бүтэц, гишүүдийн эрх зүйн байдал, иммунитет, индемнитет зэрэг асуудлыг, 2-рт: парламентын институт, парламентат ёсны талаарх нэр томъёо, хэллэгийнтайлбарыг /агуулгыг илэрхийлсэн тайлбар/ англи толгой үсгийн дарааллаар3-рт: зохиогчийн өмнөбичиж байсан парламент ёсны судлагаанд холбогдох зарим бүтээлээс 4-рт:дэлхийн 185 орны үндэсний парламентийн нэр/2 танхимтай парламентийн хувьд дээд, доод, танхимын нэр/, гишүүдийн талаарх лавлагаазэрэг орсон болно.

67.400.6

Т-59                                                                                                           /ОУХНУС-20ш/

Баримт бичиг, Ёс зүй

Ганцэцэг Ц., Батзориг Ш. Бичиг хэрэг зүй. – УБ.: 2012. – 299 х.

Энэхүү бүтээлийн 1-р хэсэгт: албан хэрэг хөтлөлт, баримт бичиг, түүний бүрдэл хэсгүүд, баримт бичигтэй ажиллах, архивлан хадгалах, компьютерийн түргэн бичлэг, сурах арга, баримт бичгийг стандартын дагуу боловсруулах, нарийн бичгийн даргын үүрэг, ажлын зохион байгуулалт, 2-р хэсэгт: компьютерийн ерөнхий ойлголт, Windows xp үйлдлийн систем, Microsoft office word 2007, Microsoft office excel 2007, компьютерийн сүлжээ, MS power point 2007, Adobe Photoshop CS3 гэх мэтчилэн зохиогчид маань хамруулан багтаажээ. Тус ном нь нарийн бичгийн үндсэн мэргэжлийн ангийн сурагчдад болон оффисын ажилчдад зориулагдана.

79.3я2

Г-23                                                                                                        /ОУХНУС-5ш/

Ган-Өлзий Б. Шудрага ёсны эш онол /Ред. М. Золзаяа. – УБ.: Сансудай, 2012. – 162 х.

    Толилуулж буй энэ номд шудрага ёсны агуулга, хэлбэр, философи онол, дорно дахины нийгмийн зохицол шудрага ёсны эш, шудрага ёсны тухай утилитари онол, Жон Роулзын шудрага ёсны онол, шудрага ёсны тухай либертари онол, коммунитари онол зэрэг онолууд оржээ. Энэ ном нь онол, практикийн маш чухал ач холбогдолтой боловч манай философичид бага анхаарч ирсэн шудрага ёсны талаар судлах асуудалд энэхүү бүтээл зориулагдажээ.

87

Г-23                                                                                                              /ОУХНУС-1ш/

Бреннен Л. Ажил хэргийн ёс зүй /Орч. Х. Дашмаа, Хян. Ц. Баяржаргал. – УБ.: ZDM, 2010.–200 х.

Ажил хэргийн ёс зүй гэдэг нь хувь хүн хоорондын болон хүн, байгууллага хоорондын харилцаанд хэрэглэгддэг мэргэжлийн үйл ажиллагааны хэвшсэн арга барил буюу үйл ажиллагаа гэж ойлгож болно. АХЁЗ-гэдэг энэхүү арга ньүйл ажиллагааны төрөл бүрийн салбарт ба харилцааны тохиолдол бүрт үр ашигтайгаар ашиглахыг хэлнэ. Та орчин үеийн бизнесмен ба менежерийн заавал мэдэх ёстой ажил хэргийн ёс зүйн нарийн ухааныг энэхүү номноос олж мэднэ. Л. Бреннен өрнөдийн тэргүүлэх сэтгэл зүйч бөгөөд бизнес ёс зүйгээр үр дүнтэй аргуудыг боловсруулсан юм. Энэ ном нь пүүс компани, байгууллагын дотоод менежментийг сайжруулах, байгууллага хүн хоорондын харилцаа холбоог сайжруулж ажлын бүтээмжийг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдол үзүүлнэ.

87.7

Б-68                                                                                                             /ОУХНУС-3ш/

Золзаяа М. Ёс зүй /Ред. Р. Дарьхүү. – УБ.: Соёмбо принтинг, 2014. – 269 х.

    Ёс зүй нь хүнийг зөв амьдралд хөтөлдөг сургамж юм. Номонд эртнээс эхлээд эдүгээ хүртэлх ёс зүйн сэтгэлэгээний түүхийг эх зохиолуудын агуулгад тулгуурлан тоймлон харуулах, зарим нэг хэсэг зүйлийн агуулгыг холбогдох уламжлалт ёс суртахууны сургаалаар баяжуулах, мэргэжлийн ба хэрэглээний ёс зүйн хүрээний асуудлын талаар авч үзсэн.

87.7

З-64                                                                                                             /ОУХНУС-5ш/

Тунгалаг Д. Ёс зүйн зангилаа асуудлууд. – УБ.: Соёмбо принтинг, 2015. – 295 х.

    Шинжлэх ухааны салбарууд төдийгүй улс төр, эдийн засаг, эрх зүй, урлаг, спорт, шашны гэх мэт нийгэмд үйл ажиллагаа явуулж буй бүхий л салбаруудад ёс суртахууны асуудал эн тэргүүний тулгамдсан асуудал болж байна. Тус бүтээлд ёс зүйн боловсрол, ёс зүйн олон талт асуудал, гэр бүлийн ёс зүй, шашны ёс зүй, түүнчлэн гадаад хэл дээр хэвлэгдсэн илтгэл, өгүүлэл, дурсамж, дурдатгалууд зэргээ багцлан олны хүртээлд хүргэж байна.

87.7

Т-67                                                                                                             /ОУХНУС-2ш/

Росс Ж. Хэлэлцээр хийх урлаг: Хэлэлцээр бүрийг амжилтанд хүргэх стратеги болон тактикууд/Орч. Ц. Наранбат., Ц. Хандаа, Ред. З. Манлайбаатар. – УБ.: Битпресс, 2009. – 300 х.

Энэ номын агуулга нь хэлэлцээр гэж юу юм бэ? Хэн хийдэг юм бэ?гэдэг тухай болон хэлэлцээрийг хэрхэн хийх ёстой, ямар ямар стратеги баримтлах ёстой юм, хэлэлцээр хийгээд сууж байхдаа өөдөөс чинь хараад сууж байгаа хүмүүс дотор”за” гэж хэлэх хүн хэд байдаг, “үгүй” гэж хэлэх хүн хэд байдаг, аль эсвэл энэ хүн юу хүсээд байгаа хүн бэ? гэдэг талаас нь анхаардаг хүн хичнээн байдаг зэрэг асуултуудын хариуг энэ ном өгч туслана.

88.53

Р-76                                                                                                             /ОУХНУС-5ш/

Эмхэтгэсэн : Б.Батчимэг

#comments -->

Бидний тухай

  • facebook

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 1 , МУИС-ийн хичээлийн V байр

77307730-5101                  sirparo@num.edu.mn

976-11354610                  Даваа- Баасан: 9:00 - 18:00

Дээшлэх