Category: Шинэ мэдээ

БНСУ-ын Сэжонг их сургуулийн оюутнууд МУИС-тай танилцлаа

Солонгосын Төрийн удирдлагын институтийн судлаач, Сэжонг их сургуулийн багш Др. Eunju Kim-ээр ахлуулсан оюутнууд 2019 оны 07 сарын 04-нд МУИС-тай танилцлаа.  Др. Eunju Kim нь МУИС-ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимээс жил бүр зохион явуулдаг “NUM Leadership” ОУЭШХ-д 2017 онд илтгэл тавьж  оролцож байсан.  Сэжонг их сургуулийн оюутнууд сайн дурын ажил хийхээр зуны амралтаараа Монгол Улсад ирсэн.  […]

“Солонгосын хойгийн шинэ дэглэм ба БНСУ-Монгол улсын хоёр талын хамтын ажиллагаа” сэдвээр хоёр улсын судлаачдын хурал ОУХНУС-д боллоо

МУИС-ийн ОУХНУСургууль БНСУ-ын Сежон-ы судалгааны хүрээлэнтэй хамтран 2019 оны 6 сарын 7-ны өдөр “Солонгосын хойгийн шинэ дэглэм ба БНСУ-Монгол улсын хоёр талын хамтын ажиллагаа” сэдэвт хурал зохион байгууллаа. Зүүнхойд Азийн бүсийн энх тайван, хамтын ажиллагаанд дөхөм үзүүлэхэд тус хоёр орны оролцоо, цаашдын төлөв, мөн БНСУ-ын Шинэ Умардын бодлогын хүрээнд тус хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх […]

Бээжингийн Их Сургуулийн Эдийн засгийн сургуультай хамтран ажиллах санамж бичиг үйлдэв

ОУХНУС нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Бээжингийн Их Сургуулийн Эдийн засгийн сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Тус гэрээний хүрээнд хоёр сургууль нь хамтарсан эрдэм шинжилгээний төсөл хөгжүүлэх, богино болон дунд хугацааны багш ба оюутан солилцоо хийх мөн түүнчлэн хамтарсан хөтөлбөр хөгжүүлэхээр тус тус ярилцлаа. Уг арга хэмжээнд хоёр сургуулийн удирдлагууд, багш […]

Монгол улс-БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан Өвөр монголын их сургууль, Монгол улсыг судлах хүрээлэнтэй хамтран ЭШХ зохион байгууллаа.

МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль Өвөр Монголын их сургуулийн Монгол Улсыг судлах төвтэй хамтран зохион байгуулдаг ээлжит эрдэм шинжилгээний хурлаа 2019 оны 6 сарын 14-нд зохион байгууллаа. Энэ удаагийн хурал Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Үүний зэрэгцээ Бээжингийн их сургуулийн зүгээс уг хуралд өндөр […]

Камбожийн хаант улсын төрийн албан хаагчид МУИС-ийн ОУХНУС, Төрийн удирдлагын хөтөлбөртэй танилцлаа.

Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн RED IV төслийн хүрээнд 2019 оны 06-р сарын 10-ны өдөр Камбож улс дах Banteay Meanchey, Oddar Meanchey, Preah Vihear мужуудын төрийн албан хаагчид МУИС-ийн ОУХНУС-ийн төрийн удирдлагын хөтөлбөртэй танилцлаа. Тус уулзалтад МУИС-ийн ОУХНУС-н захирал Проф. Др. С.Баттулга, Нийтийн Удирдлагын Тэнхимийн эрхлэгч Проф. Др. Н.Бурмаа, Олон Улсын Харилцааны тэнхимийн эрхлэгч […]

“SIRPA АКАДЕМИК МЭТГЭЛЦЭЭН II” боллоо

МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль санаачлан “МОНГОЛЫН ГЕОПОЛИТИК” сэдвээр “SIRPA АКАДЕМИК МЭТГЭЛЦЭЭН”-ийг анх удаа 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр МУИС-ийн Номын сангийн байранд мэргэжлийн өндөр түвшинд “хагас хаалттай” хэлбэрээр зохион байгуулсан билээ. 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “БУДДЫН ШАШНЫ ДИПЛОМАТ ҮЙЛ АЖИЛЛАГАА” сэдвийн дор МУИС-ийн Номын сангийн байранд мэргэжлийн […]

Тайваний зочин профессорууд ажиллав

ОУХНУС нь гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд Тайваний Үндэсний Чи Нань Их Сургуулийн (ТҮЧНИС) профессор Чан Чун-Чо болон Хун Чиа-Лиан нарыг 2019 оны 05 дугаар сарын 20-26 хооронд зочин профессороор урьж ажиллуулав. Дээрх хугацаанд зочин профессорууд нь олон улсын эдийн засаг болон олон улсын технологийн менежментын чиглэлээр багш оюутнуудад нээлттэй илтгэл тавив. Мөн түүнчлэн хамтарсан […]

Нийтийн Удирдлагын хөтөлбөрийн төгсөгч, оюутнуудын уулзалт болов

Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын сургуулийн Төрийн удирдлагын хөтөлбөрөөр суралцаж 2015, 2016 онуудад төгссөн төгсөгчид болон одоо суралцаж буй оюутнуудын оролцсон уулзалт хэлэлцүүлэг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр МУИС-ийн 5-р байрны “Алтан аргамж” танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээг Нийтийн Удирдлагын тэнхим болон Мини Парламент клуб хамтран зохион […]

“Emerging Political and Economic Issues in North East Asia” сэдэвт ОУ-ын ЭШ-ний хурал амжилттай зохион байгуулагдлаа.

Солонгосын ИНХА их сургууль МУИС-ийн ОУХНУС, DILA-KOREA хамтран зохион байгуулсан “Emerging Political and Economic Issues in North East Asia” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал БНСУ-ын Инчонд 2019 оны 5 дугаар сарын 17-нд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Монгол, Солонгос, Япон, Хятад, Тайваний эрдэмтэд тус тус оролцов. Энэхүү хурлаар Зүүн хойд Азид тулгарч […]

“THE SIRPA OSCAR 2019” дипломат ёслолын кино уралдаан боллоо

МУИС-ийн ОУХНУС-ийн оюутнуудын дунд “Дипломат ёслол, баримт бичиг боловсруулалт” хичээлийн хүрээнд онолын мэдлэгээ практикаар бататгах, бүтээлч сэтгэлгээ, уран сэтгэмж, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг богино хэмжээний кино уралдаан  2019 оны 5-р сарын 9-нд 6 дахь удаагаа амжилттай болж өндөрлөлөө. 2017 оноос эхлэн “THE SIRPA OSCAR” нэрээр зохион байгуулагдах болсон уг уралдаанд  энэ жил […]