Category: Мэдээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын гадаад хэргийн яамны судалгааны хэсгийн Ази, Номхон далайн бүсийн судлаачдыг хүлээж авч уулзлаа.

ОУХНУС-ийн Олон улсын харилцааны тэнхимийн багш, судлаачид Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын гадаад хэргийн яамны судалгааны хэсгийн Ази, Номхон далайн бүсийн судлаачдыг хүлээж авч уулзав. Уулзалтад Их Британийн Гадаад яамны судалгааны хэсгийн ахлах судлаач Кристофер Бонд, судлаач Кэйт Маклеод болон Их Британийн элчин сайдын яамны төлөөлөл, ОУХНУС-ийн ОУХТ-ийн эрхлэгч Ж.Баттогтох, зөвлөх багш Н.Алтанцэцэг, Д.Аюуш, багш Б.Баярцэнгэл, А.Батцэцэг нар болон бусад судлаачид оролцож Хятад-Монголын […]

ОУХНУС-ИЙН ЗҮҮН ХОЙД АЗИЙН ОЮУТНЫ ДУГУЙ ШИРЭЭ КЛУБИЙН 14 ДЭХ УДААГИЙН ЗУНЫ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургуулийн дэргэдэх SRT клуб нь Зүүн Хойд Азийн улс болох Монгол улс, ОХУ, БНСУ, Япон, Тайванийн их сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг олон улсын оюутны клуб юм. Тус клуб нь жил бүр Зүүн Хойд Азийн аль нэг улсад бүс нутагтаа тулгамдаад буй нийтлэг асуудлыг улсууд хамтран хэрхэн шийдэх гарц гаргалгаа хайх, […]

SRT КЛУБЭЭС 9 ДЭХ ЖИЛДЭЭ “HERMES” ТАНИН МЭДЭХҮЙН ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019.09.19-20 Зүүн Хойд Азийн Дугуй ширээний клуб буюу Northeast Asian Student Round Table – “SRT” клубээс 9 дэх жилдээ зохион байгуулж буй HERMES танин мэдэхүйн тэмцээн нь нийт МУИС-д суралцаж буй 1-р түвшний оюутнуудын дунд зохион байгуулагддагаараа онцлог юм. Тэмцээн нийт 2 үеэс бүрдэх бөгөөд баг тус бүр 3 гишүүнтэй байна. Эхний үе нь нийт […]

МУИС-ийн Мини Парламент клуб орон нутагт өөрийн салбараа албан ёсоор нээлээ.

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын урилгаар 2019 оны 09 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимийн дэргэдэх Мини Парламент клубийн төлөөлөгчид тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Мини Парламент клубийн сурагчдад арга зүйн зөвлөгөө өгөв. Энэхүү арга зүйн зөвлөгөө өгөх, бенчмаркинг буюу сайн туршлагыг […]

БНСУ-ын Сэжонг их сургуулийн оюутнууд МУИС-тай танилцлаа

Солонгосын Төрийн удирдлагын институтийн судлаач, Сэжонг их сургуулийн багш Др. Eunju Kim-ээр ахлуулсан оюутнууд 2019 оны 07 сарын 04-нд МУИС-тай танилцлаа.  Др. Eunju Kim нь МУИС-ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимээс жил бүр зохион явуулдаг “NUM Leadership” ОУЭШХ-д 2017 онд илтгэл тавьж  оролцож байсан.  Сэжонг их сургуулийн оюутнууд сайн дурын ажил хийхээр зуны амралтаараа Монгол Улсад ирсэн.  […]

“Солонгосын хойгийн шинэ дэглэм ба БНСУ-Монгол улсын хоёр талын хамтын ажиллагаа” сэдвээр хоёр улсын судлаачдын хурал ОУХНУС-д боллоо

МУИС-ийн ОУХНУСургууль БНСУ-ын Сежон-ы судалгааны хүрээлэнтэй хамтран 2019 оны 6 сарын 7-ны өдөр “Солонгосын хойгийн шинэ дэглэм ба БНСУ-Монгол улсын хоёр талын хамтын ажиллагаа” сэдэвт хурал зохион байгууллаа. Зүүнхойд Азийн бүсийн энх тайван, хамтын ажиллагаанд дөхөм үзүүлэхэд тус хоёр орны оролцоо, цаашдын төлөв, мөн БНСУ-ын Шинэ Умардын бодлогын хүрээнд тус хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх […]

Бээжингийн Их Сургуулийн Эдийн засгийн сургуультай хамтран ажиллах санамж бичиг үйлдэв

ОУХНУС нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Бээжингийн Их Сургуулийн Эдийн засгийн сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Тус гэрээний хүрээнд хоёр сургууль нь хамтарсан эрдэм шинжилгээний төсөл хөгжүүлэх, богино болон дунд хугацааны багш ба оюутан солилцоо хийх мөн түүнчлэн хамтарсан хөтөлбөр хөгжүүлэхээр тус тус ярилцлаа. Уг арга хэмжээнд хоёр сургуулийн удирдлагууд, багш […]

Монгол улс-БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан Өвөр монголын их сургууль, Монгол улсыг судлах хүрээлэнтэй хамтран ЭШХ зохион байгууллаа.

МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль Өвөр Монголын их сургуулийн Монгол Улсыг судлах төвтэй хамтран зохион байгуулдаг ээлжит эрдэм шинжилгээний хурлаа 2019 оны 6 сарын 14-нд зохион байгууллаа. Энэ удаагийн хурал Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Үүний зэрэгцээ Бээжингийн их сургуулийн зүгээс уг хуралд өндөр […]

Камбожийн хаант улсын төрийн албан хаагчид МУИС-ийн ОУХНУС, Төрийн удирдлагын хөтөлбөртэй танилцлаа.

Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн RED IV төслийн хүрээнд 2019 оны 06-р сарын 10-ны өдөр Камбож улс дах Banteay Meanchey, Oddar Meanchey, Preah Vihear мужуудын төрийн албан хаагчид МУИС-ийн ОУХНУС-ийн төрийн удирдлагын хөтөлбөртэй танилцлаа. Тус уулзалтад МУИС-ийн ОУХНУС-н захирал Проф. Др. С.Баттулга, Нийтийн Удирдлагын Тэнхимийн эрхлэгч Проф. Др. Н.Бурмаа, Олон Улсын Харилцааны тэнхимийн эрхлэгч […]

“SIRPA АКАДЕМИК МЭТГЭЛЦЭЭН II” боллоо

МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль санаачлан “МОНГОЛЫН ГЕОПОЛИТИК” сэдвээр “SIRPA АКАДЕМИК МЭТГЭЛЦЭЭН”-ийг анх удаа 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр МУИС-ийн Номын сангийн байранд мэргэжлийн өндөр түвшинд “хагас хаалттай” хэлбэрээр зохион байгуулсан билээ. 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “БУДДЫН ШАШНЫ ДИПЛОМАТ ҮЙЛ АЖИЛЛАГАА” сэдвийн дор МУИС-ийн Номын сангийн байранд мэргэжлийн […]