Category: Номын сан

Мини парламент клубийн оюутнууд ОУХНУС-ийн номын санч Б.Эрдэнэбаяртай хамтран ном сэлбэн заслаа

ОУХНУС-ийн Мини парламент клубийн оюутнууд ОУХНУС-ийн номын санч Б.Эрдэнэбаяртай хамтран номын гэмтлийг тогтоон стандартын дагуу номыг сэлбэн заслаа. Оюуны үнэт өв болох номыг хайрлах, хамгаалах, хадгалах, зөв боловсон харьцах, ном хэвлэлийг зөв уншихыг оюутнууддаа уриалж байна.

МУИС-ийн Номын сан нийгэм, хүмүүнлэгийн ажил зохион байгууллаа

МУИС-ийн номын сангийн хамт олон нийгэм, хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмэр оруулах зорилгоор “Номын цагаан буян дэлгэрэх болтугай” уриан дор ШШГЕГ-ын хорих 429 дүгээр ангийн хүмүүжигч нарт оюуны хөрөнгө оруулалт хийж нийт 49 нэр төрлийн 292 ширхэг номыг хандивлав. Хүмүүжигч нарт ном уншуулах үйл ажиллагааг дэмжсэнээр тэдний сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, […]

“Бүс нутаг судлал”, “Дипломат ажиллагаа” хичээлийн лекцийн хураангуйг эмхэтгэн гаргалаа.

МУИС-ийн ОУХНУС-ийн Олон улсын харилцааны тэнхимийн дэд профессор Ж.Баттөр “Бүс нутаг судлал”, “Дипломат ажиллагаа” хичээлийн лекцийн хураангуйг эмхэтгэн гаргалаа. Энэхүү лекцийн хураангуй нь олон улсын харилцааны чиглэлээр суралцаж буй оюутнууд болон бүс нутаг судлал, дипломат ажиллагааны талаар сонирхон судалж буй уншигчдад зориулагдсан болно.

“МОНГОЛ ХЯТАДЫН ХАРИЛЦАА: ТҮҮХ СОЁЛ, ӨВ УЛАМЖЛАЛ” ном хэвлэгдэн гарлаа.

МУИС-ийн ОУХНУС-ийн Олон улсын харилцааны тэнхимийн дэд профессор Ж.Баттөр “МОНГОЛ ХЯТАДЫН ХАРИЛЦАА: ТҮҮХ СОЁЛ, ӨВ УЛАМЖЛАЛ” номоо хэвлүүлэн гаргалаа. Монгол улсын хувьд нэн чухал улс болох Хятад орон лугаа тогтоосон харилцааны түүхэн өв уламжлалаас энэхүү номноо өгүүлэхийг зорьсон бөгөөд Монголын түүх соёл, гадаад харилцаа, Монгол хятадын харилцаа, харилцан нөлөөлөл, Еврази хийгээд Зүүн Ази судлал, утга соёл, […]

ОУХНУС-ийн ОУХ-ны тэнхимийн Доктор (Ph.D), Зөвлөх дэд профессор Б.Санжмятав ОУХНУС-ийн номын санд ном хандивлалаа.

2018 оны 10-р сарын 3-ны өдөр МУИС-ийн ОУХНУС-ийн Олон улсын харилцааны тэнхимийн Доктор (Ph.D), Зөвлөх дэд профессор Б.Санжмятав багш ОУХНУС-ийн номын санд орос, франц, монгол хэл дээрх олон улсын харилцаа,  олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжлийн үнэ цэнэ бүхий 90 орчим номыг хувийн цуглуулгаасаа хандивлалаа. Энэхүү үйл ажиллагаанд ОУХНУС-ийн захирал, доктор С.Баттулга, ОУХ-ны тэнхимийн эрхлэгч Ж.Баттогтох […]

“Төрийн албан хаагчийн ширээний ном” 2 хэвлэгдэн гарлаа

Энэхүү ном МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн багш нар гаргаж буй цуврал номын 2 дахь хамтын бүтээл юм. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн санаачилга (ЭТИС) хөтөлбөрөөс “Орон нутгийн цогц хөгжил” төслийн хүрээнд Монгол Улсын Төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх сургалтыг хамтран хийсэн багш нар толилуулж байна. Төрийн албан […]

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, дипломатч, доктор Ж.Энхсайхан МУИС-ийн ОУХНУС-ийн номын санд ном хандивлалаа.

2018 оны 9-р сарын 5-ны өдөр Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, дипломатч, доктор Ж.Энхсайхан нь МУИС-ийн ОУХНУС-ийн номын санд англи, монгол хэл дээрх олон улсын харилцааны мэргэжлийн үнэ цэнэ бүхий 350 номыг хувийн цуглуулгаасаа хандивлалаа. Энэхүү үйл ажиллагаанд ОУХНУС-ийн захирал, доктор С.Баттулга, номын сангийн захирал, доктор Г.Цэрэн, төрсөн эгч Ж.Өлзийсайхан, ОУХ-ны тэнхимийн эрхлэгч Ж.Баттогтох […]